“Вансэмбэрүү” үзэсгэлэн гурав дахь жилдээ олны хүртээл болно

Хуучирсан мэдээ: 2018.10.28-нд нийтлэгдсэн

“Вансэмбэрүү” үзэсгэлэн гурав дахь жилдээ олны хүртээл болно

“Вансэмбэрүү” үзэсгэлэн гурав дахь жилдээ олны хүртээл болно

УИХ-ын гишүүн А.Ундраа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар хамтран баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, экспортыг дэмжих зорилгоор “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэн худалдаа, экспо нь оролцогч аж ахуйн нэгж, байгууллагуудаас шилдэг бүтээл шалгаруулж, гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах аяллын онцгой эрхээр урамшуулж олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулж харилцаа холбоогоо өргөжүүлэх боломж олгодгоороо онцлог юм.
Энэ жилийн арга хэмжээ арваннэгдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд шилдэг бүтээлийн эзнийг АНУ-д туршлага судлах аяллын эрхээр урамшуулах ажээ.
Танд сонордуулахад, 2016 онд зохион байгуулсан анхны үзэсгэлэнгийн “Шинэ санаа, шилдэг бүтээл”-ийн уралдааны ялагч “Хас гутал” ХХК-ийн захирал М.Золзаяа, “Эм Ар Эс Би” ХХК-ийн санхүүгийн албаны дарга Д.Цэрэндулам нар Итали Улсын Милан хотод болсон томоохон арьс, арьсан бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн яармагт амжилттай оролцоод ирсэн юм.
Оролцогчдын тоо хоёр дахин нэмэгдсэн хоёр дахь удаагийн үзэсгэлэнд органик арьс арчилгааны бүтээгдэхүүнээрээ шалгарсан "Spirit of Nature" ХХК-ийн захирал Н.Тунгалаг энэ оны 6 дугаар сард Япон Улсын Токио хотноо болсон Монгол-Японы бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад оролцон туршлага судалсан байна. Мөн нийт оролцогч компаниудаа Төрийн ордонд урьж экспорттой холбоотой мэдээ мэдээллээр ханган, сургалт зохион байгуулсан.
Баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч та бүхний өмнө үргэлж нээлттэй байдаг “Вансэмбэрүү” үзэсгэлэнд оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг 2018 оны аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 08-ны өдөр хүртэл www.vansemberuu-expo.mn хаягаар бүртгэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88098251, 90809886 болон www.vansemberuu-expo.mn болон www.facebook.com/vansemberuuexpo-оос авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж