Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналдо 12 тоглолтод оролцох эрхээ хасуулж магадгүй болжээ. Тэрбээр Испанийн Ла лигт “Кордоба”-гийн эсрэг тоглолтын 82 дахь минутад өрсөлдөгчөө цохьсныхоо төлөө улаан хуудас хүртэж, талбайгаас хөөгдсөн юм.
Ла лигийн журмын дагуу ийм үйлдэл хийсэн хөлбөмбөгч 4-12 тоглолтоор торгуулдаг ажээ. Тиймээс Роналдо Эдимарыг цохьсныхоо төлөө хатуу шийтгэл хүртэж магадгүй байна.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.horom.mn