“Freedom house” байгууллага 2018 оны дэлхийн эрх чөлөөтэй улс орнуудын жагсаалтыг гаргажээ. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-н хүртэл хугацаанд дэлхийн 195 орны иргэний эрх чөлөө болон улс төрийн эрхийг харгалзан үзэж үнэлсний үр дүнд 2018 оны тайланг гаргасан аж. 130 гаруй шинжээч, судлаач, хүний эрхийн байгууллагуудын мэргэжилтнүүд судалгаа хийхдээ хэвлэл мэдээлэл, засгийн газрын баримт бичиг, бусад эх сурвалжаас мэдээллийг цуглуулсан байна. Иргэний эрх чөлөөг 0-60, улс төрийн эрхийг 0-40 оноогоор үнэлжээ.
Улс төрийн эрхийг үнэлэхдээ тухайн оронд сонгууль чөлөөтэй шударга явагддаг эсэх олон ургалч үзэл хэрхэн үйлчилдэг цаашлаад хэдэн нам сонгуульд оролцдог зэргийг харгалзан үзжээ. Харин хүний эрхийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн ил тод байдал, иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой эсэх дээр үндэслэн дүгнэжээ. Энэхүү тайлангаас харахад дэлхийн нийт улс орнуудын 45 хувь нь эрх чөлөөтэй, 30 хувь нь хагас эрх чөлөөтэй, 25 нь ямар ч эрх чөлөөгүй засаглалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Монгол Улсын иргэний эрх 60-аас 49 оноо, улс төрийн эрх 40-өөс 36 оноо авсан байна. Ийнхүү нийт дүнгээрээ 100-гаас 85 оноо авч, дэлхийн 195 орноос 55 дугаар байранд жагсжээ.
Жагсаалтыг тэргүүлсэн орнууд:
- Финлянд, Норвеги, Швед 100 оноо
- Канад, Нидерланд 99 оноо
- Австрали, Люксмбург, Шинэ Зеланд, Уругвай 98 оноо
- Дани, Португали, Сан Марино 97 оноо
Холбоотой мэдээ