Хятад эрчүүдийн эр бэлгийн эс ялгаруулах чадвар муудаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.28-нд нийтлэгдсэн

Хятад эрчүүдийн эр бэлгийн эс ялгаруулах чадвар муудаж байна гэв

Хятад эрчүүдийн эр бэлгийн эс ялгаруулах чадвар муудаж байна гэв

Хөгжингүй орнуудын эрчүүдийн дунд түгээмэл байдаг эр бэлгийн эс цөөрөх асуудал Хятадын эрчүүдийг тойрсонгүй. Шанхайн Фудан их сургуулииас судалгаагаар 35 настай 100 Хятад эрэгтэй тутмын 10 нь л хэвийн байна гэсэн тоо гарчээ. Энэ нь маш муу үр дүн бөгөөд хүн амын өсөлт, насжилт, ажиллах хүчинд хүртэл нөлөөлдөг томоохон асуудлуудын нэг юм. Цааш энэ байдлаар явбал дэлхийн хамгийн их хүн амтай улс Хятад биш Энэтхэг болоход ойрхон аж.

Хятадын үндэсний эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн хорооноос гаргасан статистик тоогоор 2018 оны эхний найман сард Хятадын хүн ам 4,1 саяар өссөн бол Энэтхэгийн хүн ам 14 саяар өссөн байна.

1970-аад оны сүүлчээр хүн амын хэт өсөлт нь улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж, газар нутгийн хувьд ч хэтэрхий нягтаршилтай болно гэж үзсэний улмаас Хятад улс “Нэг хүүхэд”-ийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн билээ. Саяхнаас уг бодлогыг зогсоосон бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд нийт 17 сая хүүхэд мэндэлжээ. Гэсэн ч энэ нь 20 сая хүүхэд шинээр мэндэлнэ гэсэн хүлээлтэд хүрээгүй байна. Ихэнх хятад гэр бүлүүд хүүхэдтэй болох сонирхолгүй эсвэл санхүүгийн байдлаас болоод хүүхэдтэй болж чаддаггүй гэнэ. Мөн дээрээс нь эрэгтэйчүүдийнх нь эр бэлгийн эс цөөрсөн асуудал хүчтэй нөлөөлж байгаа ажээ.

Эх сурвалж: sputniknews.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж