“Жони Деппгүй” Карибын тэнгисийн дээрэмчид

Хуучирсан мэдээ: 2018.10.28-нд нийтлэгдсэн

“Жони Деппгүй” Карибын тэнгисийн дээрэмчид

“Жони Деппгүй” Карибын тэнгисийн дээрэмчид

Бидний үзэх дуртай Карибын тэнгисийн дээрэмчид цувралын ахмад Жак Спарроугийн дүрээр нь хамгийн сайн мэдэх алдарт жүжигчин Жони Депп тус цувралын дараагийн ангид тоглохгүй гэнэ. Таван цуврал дараалан ахмад Жак Спарроуийн дүрийг бүтээж, амьдралынхаа 15 жилийн уг кинонд зориулсан тэрбээр ийн киноноос гарах болсон нь киноны найруулагч Стюарт Биттигийн шийдвэр гэнэ.

Жони Деппийг кинондоо тоглуулахгүй болсноо “Dailymail Tv”-ээр дамжуулан мэдэгджээ. Карибын тэнгисийн дээрэмчид цуврал нийтдээ 4,5 тэрбум ам.долларын ашиг олсон байна.  Жони Деппийн хамгийн сүүлчийн удаа Жак Спарроугийн дүрийг бүтээсэн анги болох “Үхсэн хүн үг хэлдэггүй” кино нь уг цувралын хамгийн муу гүйцэтгэлтэй кино болсон ба маш их шүүмжлэлийг дагуулсан байна. Энэ кинонд Жони Депп эхнэр Амбер Хардаасаа салсны дараа тоглосон нь нөлөөлсөн байж болох юм. Учир нь алдарт жүжигчний эхнэр өөрт нь гар хүрсэн хэмээн шүүхэд гомдол гаргаж, Жони Деппийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутган гэр бүлийг нь цуцлах шийдвэр гаргажээ. Эхнэрээсээ салснаас хойш Жони Депп маш их ганцаардаж, согтууруулах ундаа ихээр хэрэглэх болсон гэж ойрын эх сурвалж мэдээлсэн байна.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж