Гайхалтай шийдэлтэй бүтээгдэхүүнүүд

Хуучирсан мэдээ: 2015.01.25-нд нийтлэгдсэн

Гайхалтай шийдэлтэй бүтээгдэхүүнүүд

1. Water saving body wash (Ус хэмнэдэг ванн)

Ваннд ус тосож усанд орохдоо бид их хэмжээний ус хэрэглэдэг билээ. Тэгвэл ус хэмнэдэг ванн- ны тусламжтайгаар энэхүү асуудлыг шийдвэрлэж чадахаар боллоо. Ус хэмнэдэг ванн нь 3 янзаар налж ус хэмнэдэг юм. Хөлөө угаахдаа усны 60хувийг, тал баннтай усны 40хувийг, дүүрэн баннтай усны 20 хувийг  тус тус хэмнэх боломжтой юм. Тус ванн нь хэвтэхэд тааламжтайгаар бүтээгдсэн нь усанд оронгоо усаа ч хэмнэж биеээ ч амрааж  чадах боломжыг бий болгосон юм.

2. Mini Power

Ухаантай утсанд зориулсан нэг удаагын цэнэглэгч худалдаанд гарах гэж байна. Энэхүү нэг удаагын цэнэглэгч нь цаасан зайны технологоор бүтээгдсэн ба маш жижиг авсаархан юм. Мini power  цэнэглэгч нь 2014 оны "Red Dot Awards"-ын загварын төрөлд тэргүүн байр эзэлсэн байна. Утсаа хэр их ашигладагаас шалтгаалж 2 цаг, 4 цаг, 6 цагын нэг удаагын цэнэглэгчээс сонголт хийх боломжтой.

3. Dolfi (хэт авианы угаалгын машин)

Нидерланд улсын дизайнер Andre Fangueiro- гын бүтээл хэт авианы угаалгын машин удахгүй бидний гар дээр ирэх гэж байна. Энэхүү угаалгын машин нь MPI хэт авиан долгионы чичргээгээр хувцасны бохирыг арилгаж угаах юм. Түүнчлэн хувцасыг гандаахгүй, үрэхгүй, сунгахгүй угаадгаараа онцлогтой. Dolfi угаалгын машинаар силк, ноосон болон  нэхмэл материалтай хувцсыг ч  угааж болох юм. Зөөж авч явахад авсаархан жижиг учир аялал хөдөө авч явахад нэн тохиромжтой. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж