Долоо хоногт нэг удаа уйлж байхыг зөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.28-нд нийтлэгдсэн

Долоо хоногт нэг удаа уйлж байхыг зөвлөжээ

Долоо хоногт нэг удаа уйлж байхыг зөвлөжээ

Япон улс амиа хорлолтын тоогоор өндөрт ордог ч 2003-2017 он хүртэл 38 хувиар буурч чаджээ. “Их 20”-ийн улсуудын дотор амиа хорлолтын тоогоор Өмнөд Солонгос нэгд, ОХУ хоёрт, Япон гуравт орсон байна. Харин амиа хорлож буй хүмүүсийн 90 хувь нь сэтгэл гутралаас болж энэхүү үйлдлийг хийжээ. Тус улсад иргэд хэт их ажилласны улмаас амиа хорлох тохиолдол ихээхэн гардаг. Япон улс саяхнаас сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг нээлттэйгээр авч хэлэлцдэг болсон билээ. 1990 оны сүүл хүртэл сэтгэл гутралыг мэргэжлийн хүрээнд эмчлэх цаашлаад энэ талаарх ойлголт өргөн тараагүй байсан юм.

Японы нэгэн ахлах сургуулийн багш Хидэфүми Ёшида зургаан жилийн турш сургууль болон компаниудад уйлахын ашиг тусын тухай лекц уншсан байна. Тэрбээр “Japan times”-д өгсөн ярилцлагадаа “Стрессийг багасгахын тулд уйлах нь инээж, унтахаас илүү үр дүнтэй. Хэрвээ хүн долоо хоногт нэг удаа уйлбал сэтгэлийн дарамтаас ангижирч, бухимдалгүй амьдарч чадна” гэжээ.

1980 оны эхээр Миннеаполис дахь Рамсей эрүүл мэндийн төвийн доктор Уиллиам Фрей яагаад хүмүүс уйлдаг болох, сэтгэл хөдлөлийн нулимсны тухай анхдагч судалгаануудын нэгийг хийжээ. Тэрбээр хүмүүс уйлахад стресс агуулдаг даавар гадагшилдаг болохыг тогтоосон байна. Түүнчлэн уйлахад амьсгаа удааширч, сэтгэл санааг сайхан болгох эндорфин даавар ялгардаг гэнэ.

Хүний бие гурван төрлийн нулимсыг ялгаруулдаг байна. Нэгдүгээрт, бидний нүдийг чийгтэй байлгадаг тасралтгүй үргэлжлэх нулимс, хоёрт бидний цочролыг арилгадаг рефлекс нулимсыг гаргадаг. Харин гуравт судалгаагаар тогтоогоод буй эрүүл мэндэд тустай сэтгэл хөдлөлийн нулимс гэнэ. 30 улс орныг хамруулсан судалгаанаас үзэхэд ихэнх оролцогчид уйлсны дараа сэтгэл санаа илүү тайван болдог гэж хариулсан байна. Түүнчлэн өнөө үед эмнэлгүүд ч үйлчлүүлэгчдэдээ уйлахыг зөвлөдөг болсон аж.

Эх сурвалж: JAPANTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж