“Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан хэрэг энэ сарын 24-ны өдөр гарсан байна. Уг хэрэг гарсны дараа дуудлагын мөрөөр цагдаа нарыг очиход талийгаач өндрөөс унаж нас барсан байдалтай олджээ. Түүнийг 11 давхараас унасан гэдэг мэдээлэл цацагдаад байгаа юм. Загвар өмсөгч бүсгүй юунаас болж нас барсан бэ, амиа хорлосон уу эсвэл бусдад хорлогдсон уу гэсэн шалтгааныг тодруулахаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсийнхэн ажиллаж байна. Түүнийг зуурдаар амиа алдсан явдалд өнөөдөр/2018.10.27/ Боловсрол суваг телевизийнхэн албан ёсоор эмгэнэл илэрийлж байгаагаа цахим хуудсандаа бичжээ. Уг эмгэнэлд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ нь зуурдаар таалал төгсч бидэнд хүнд гарз тохиолоо. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Түүний мэргэжлийн чадвар, найрсаг энэрэнгүй зан, хүн чанарыг сэтгэл зүрхэндээ үүрд дурсаж явах болно. Ум сайн амгалан болтугай” хэмээн бичсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ