Сумны хууль бас наймааг зогсооно | News.MN

Сумны хууль бас наймааг зогсооно

Хуучирсан мэдээ: 2018.10.27-нд нийтлэгдсэн

Сумны хууль бас наймааг зогсооно

Сумны хууль бас наймааг зогсооно

Монгол Улсын галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн тооллого энэ сарын 12-нд эхэлсэн. Галт зэвсгийн тооллого орон даяар арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл явагдана. Хоёр сарын хугацаатай үргэлжлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Галт зэвсгийн тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийг хангах юм. Мөн галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж байгаа гал зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс улсын хэмжээнд галт зэвсгийн тооллогыг зохион байгуулж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага иргэдэд ямар нэгэн чирэгдэлгүйгээр ажиллахаар зорьж байгаа аж. Мөн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ тооллогод бүртгүүлэх шаардлагатай. Тухайлбал, гаазан болон баллоноор цэнэглэдэг, үрлэн сумтай харуул хамгаалалт, спортын чиглэлээр хэрэглэдэг буу багтана. Галт зэвсгийн эх үүсвэрийг шаардахгүй, өмнө нь бүртгүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байгаа. Галт зэвсгийг тоологод иргэд ивэхтэй хамрагдаж хуулиар хүлээсэн үүргээ биелэхийг хүсч байна.

Иргэд болон хуулийн этгээд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлэхдээ:

Галт зэвсгийн гэрчилгээ

Иргэний үнэмлэх эсвэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Галт зэвсгийг аюулгүй байдлыг хангах биет байдлаар авч ирэн нийслэлийн иргэд бол Нийслэлийн цагдаагийн газар орон нутагт оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд бүртгүүлэх юм байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буудагч 2018-10-27 66.181.184.215

Би Зэвсэгт хүчинд 20 гаран жил алба хааж 3 удаа цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн офицер хүн гэтэл галт з****г эзэмших гэхээр сургалтант суу гээд байх юм зав болдоггүй 150000 мянгаар.Яах ёстой вэ

Avatar

иргэн 2018-10-27 64.119.16.19

Сумны наймааны ард Хууль хүчний байгууллагынхан байдаг гэж амьтан шуугих юм

Avatar

зочин 2018-10-27 202.9.43.33

б** зэвсэгийн талаар ,, А ,, ч байхгүй үндэстэн болж хувирлаа даа …..Ирээдүйд , Хятадуудадл завшаантай юм болж дэ ….Байгаа онодоггүй юм гэхэд банзыг нь онох МОНГОЛ ЭР ХҮН байгаа юм уу ?.

Avatar

ЗОЧИН 2018-10-27 202.126.89.244

Ан амьтанаа өсгөе хайрлая гэж байгаа л бол б** з****г хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж