Сумны хууль бас наймааг зогсооно

Хуучирсан мэдээ: 2018.10.27-нд нийтлэгдсэн

Сумны хууль бас наймааг зогсооно

Сумны хууль бас наймааг зогсооно

Монгол Улсын галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн тооллого энэ сарын 12-нд эхэлсэн. Галт зэвсгийн тооллого орон даяар арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл явагдана. Хоёр сарын хугацаатай үргэлжлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Галт зэвсгийн тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийг хангах юм. Мөн галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж байгаа гал зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс улсын хэмжээнд галт зэвсгийн тооллогыг зохион байгуулж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага иргэдэд ямар нэгэн чирэгдэлгүйгээр ажиллахаар зорьж байгаа аж. Мөн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ тооллогод бүртгүүлэх шаардлагатай. Тухайлбал, гаазан болон баллоноор цэнэглэдэг, үрлэн сумтай харуул хамгаалалт, спортын чиглэлээр хэрэглэдэг буу багтана. Галт зэвсгийн эх үүсвэрийг шаардахгүй, өмнө нь бүртгүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байгаа. Галт зэвсгийг тоологод иргэд ивэхтэй хамрагдаж хуулиар хүлээсэн үүргээ биелэхийг хүсч байна.

Иргэд болон хуулийн этгээд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлэхдээ:

Галт зэвсгийн гэрчилгээ

Иргэний үнэмлэх эсвэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Галт зэвсгийг аюулгүй байдлыг хангах биет байдлаар авч ирэн нийслэлийн иргэд бол Нийслэлийн цагдаагийн газар орон нутагт оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд бүртгүүлэх юм байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж