Дэлхийн хошой аварга Е.Медведва Канадын гранприд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.10.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн хошой аварга Е.Медведва Канадын гранприд оролцож байна

Дэлхийн хошой аварга Е.Медведва Канадын гранприд оролцож байна

ISU буюу ОУ-ын тэшүүрийн холбооноос жил бүр зохион байгуулдаг уран гулгалтын цуврал гранпри тэмцээний 2018-2019 оны улирлын 2 дахь тэмцээн болох Канадын гранпри тэмцээн энэ амралтын өдрүүдэд Канадын Квебек мужийн Лаваль хотын “Place Bell” ордонд явагдана. Канадад ирсэн эмэгтэй ганцаарчилсан төрлийн тамирчдын дунд олимп, дэлхийн аваргуудаас Оросын Е.Медведва болон 2015 оны дэлхийн аварга Оросын Е.Туктамышева, өнгөрсөн оны дэлхийн аваргын хүрэл медальт Японы В.Хигучи нарын тамирчид байна.

Өнгөрсөн 5 сард дасгалжуулагчаа солиж Э.Тутберизегээс Канадын Б.Орсер хамтран ажиллаж эхэлсэн олимпийн хошой мөнгө, дэлхийн хошой аварга Е.Медведва оролцож байна. Канадад бэлтгэлээ хийх болсон Орос бүсгүй Е.Медведвагийн хувьд энэ улирал эхэлснээс хойш өнгөрсөн 9 сард Канадын Онториод болсон Намрын ОУ-ын тэмцээнд оролцож 204.89 авч мөнгөн медаль хүртээд байсан. Тэгвэл энэ удаа Б.Орсер дасгалжуулагчийн удирдлага дор анхныхаа Гранпри тэмцээнд оролцож байна. Е.Медведва 2016 оны Канадын гранпри тэмцээнд түрүүлж байсан.

Е.Медведва 2015-2016, 2016-2017 оны улиралд өндөр амжилт үзүүлж байсан бөгөөд Гранпри финалд жил дараалан түрүүлсэн. Харин өнгөрсөн улиралд нутгийн тамирчин А.Загитова Гранпри финалын ялагч болж байсан.

Б.БЯМБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж