Трамп Путиныг Вашингтонд айлчлахыг урилаа

Хуучирсан мэдээ: 2018.10.27-нд нийтлэгдсэн

Трамп Путиныг Вашингтонд айлчлахыг урилаа

Трамп Путиныг Вашингтонд айлчлахыг урилаа
U.S. President Donald Trump and Russia's President Vladimir Putin talk during the family photo session at the APEC Summit in Danang, Vietnam November 11, 2017. REUTERS/Jorge Silva - RC1B1EDB0E40

Америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонн Болтон, ерөнхийлөгч Дональд Трампыг ОХУ-ын төрийн тэргүүнийг ирэх жил Вашингтонд айлчлахыг урьсныг өчигдөр /2018.10.26/ мэдэгдлээ. Харин Путин урилгыг хүлээн авсан эсэх мэдээллийг одоогоор өгөөгүй байна.

Хоёр улсын төрийн тэргүүн нар өмнө нь олон улсын хурал, чуулганы үеэр уулзалдаж байсан боловч өнгөрсөн долоодугаар сард л ганцхан удаа Хелсинкт хоёр талын дээд хэмжээний уулзалтыг хийсэн юм. Харин ирэх сард тэд Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны зуун жилийн ойгоор /дайн 1918.11.11-нд дууссан/  Парист тааралдах юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонн Болтон энэ тухай өчигдөр Гүржийн нийслэл Тбилисид мэдэгдэхдээ, “Бид ерөнхийлөгч Путиныг ирэх жил Вашингтонд айлчлахыг урьсан. Харин хэлэлцэх асуудлыг хараахан тогтоогүй байна” гэжээ.

Тэдний уулзалт яагаад маргаантай байгаа вэ?

Жонн Болтон энэ долоо хоногийн эхээр Америкийг 1987 оны “Цөмийн зэвсгийн гэрээ”-ээс гарахыг төлөвлөж байгаа тухай мэдэгдлийг дамжуулахаар Москвад айлчилсан билээ. Харин Оросын зүгээс тэдний энэ алхам нь гэрээг зөрчиж байгаа хэрэг бөгөөд “аюултай алхам” байх болно гэдгийг сануулаад байгаа юм.

Түүнчлэн Америкийн 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Оросуудыг хөндлөнгөөс оролцсон эсэх тухай асуудал маргаантай хэвээр байгаа. Мөн энэ сарын эхээр Америкийн дунд хугацааны сонгуульд нөлөөлөх оролдлого хийсэн байж болзошгүй Орос эмэгтэйг баривчилсан.

Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэг ч бас маргаантай байна.

“Оросуудын эдгээр алхам нь Америкийг Оросын эсрэг хориг тавихад хүргэсэн” хэмээн Жонн Болтон дурджээ.

Эх сурвалж: ВВС

Ө.Пүрэвхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж