Хүний "шингэн алт"-аар тоосго үйлдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.27-нд нийтлэгдсэн

Хүний "шингэн алт"-аар тоосго үйлдвэрлэжээ

Хүний "шингэн алт"-аар тоосго үйлдвэрлэжээ

Дэлхийн анхны био-тоосгыг Өмнөд Африкийн Кэйп Тауны их сургуулийн магистрын оюутнууд болон доктор хүний шээсээр бүтээж, өнгөрсөн Лхагва гаригт  /2018.10.24/ олон нийтэд танилцуулжээ.

“Тус био-тоосгыг байгалийн процессоор буюу микробын карбонатын тунадас үүсгэх замаар гарган авсан. Энэ нь далайн дун үүсэх үйл явцтай бараг адилхан юм” хэмээн зохион бүтээгчид нь хэлжээ. Өөрөөр хэлбэл, шээсийг элстэй хольсноор бактери нь шээсний хүчлийг гидролизжуулах катализид оруулдаг энзимийг ялгаруулж, кальцийн карбонатыг бий болгох химийн урвалыг үүсгэдэг байна.

Тэрхүү кальцийн карбонат нь элсийг “цемент” болгон хувиргадаг. Түүнчлэн тус тоосгыг тасалгааны температурт бүтээсэн нь байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих боломжтой юм. Учир нь жирийн тоосгыг хийхийн тулд зуурмагийг цельсийн 1400 градуст халаадаг байна.

Шээсээр хийх тоосгоны хүчин чадал, бат бөх байдлыг захиалагчийн ашиг сонирхолд нийцүүлэн тохируулах юм. “Хэрвээ захиалагч шохойн чулуун тоосгоноос 40 хувиар хүчтэй тоосго авахыг хүсвэл шээсний бактерийг арай удаан хугацаанд урвалд оруулаад л гарган авчих юм” хэмээн багийнхан тайлбарлажээ.

Зохион бүтээгчдийн хэлснээр, химийн шинжлэх ухаанд шээсийг “шингэн алт” хэмээн нэрийддэг аж. Түүнчлэн шээсэн дэх фосфорыг кальцийн фосфат болгон урвалд оруулснаар газар тариаланд хэрэгтэй органик бордоог гарган авч болдог.

Шээсээр бүтээсэн тус тоосгыг аль хэдийн туршилтад оруулж, бат бөх, чанартай гэдгийг нь нотолсон тул одоо шээсийг хэрхэн хурааж, тоосго үйлдвэрлэх газар руу зөөвөрлөх зэрэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Дашрамд дурдахад, тэд өнөөг хүртэл туршилт хийхдээ зөвхөн эрэгтэй хүний шээсийг л ашигласан аж.

Эх сурвалж: Business Insider

Ө.Пүрэвхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж