Пуужин Баяраагийн аз жаргалтай гэр бүл АНУ-д явна

Хуучирсан мэдээ: 2018.10.27-нд нийтлэгдсэн

Пуужин Баяраагийн аз жаргалтай гэр бүл АНУ-д явна

Пуужин Баяраагийн аз жаргалтай гэр бүл АНУ-д явна

Рэппер Пуужин Баяраа буюу Rokit bay нэрээр олонд танигдсан О.Баярсайхан анх  2011 онд ”Нэг өдрийн хаан” хэмээх дуугаараа олонд танигдан гарч ирсэн билээ. Түүнээс хойш хийсэн бүхий л уран бүтээл нь үзэгч сонсогчдоос өндөр үнэлгээг авч өөрийн ур чадвар, бүтээлч сэтгэхүй, зан байдлаараа залуусын хүндлэлийг хүлээсээр ирсэн. Тэрбээр бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, CD-ний cover дизайнаа хийдэг гэдэг. Мөн шаардлагатай бол клипнийхээ эвлүүлгийг ч хийчихдэг хөдөлмөрч нэгэн.

Өдгөө реппер залуу маань дуу хөгжим гэхээс илүүтэй энтертайнмент чиглэлд илүүтэй хүч үзэж Монгол хүн бүрийн үзэх дуртай ”Авьяаслаг Монголчууд” шоунд шүүгчээр ажиллаж байгаа юм. Түүний хувьд Make up artist С.Ану хэмээх бүсгүйтэй гэр бүл болон өдгөө  ой дөрвөн сартай бяцхан охинтой. Rokit bay-ийн эхнэрийг дуучин П.Баярцэнгэлийн хамтаар “Holly Dolly” дууг дуулснаар нь хүмүүс илүүтэй мэддэг. Тэгвэл тэд  гэр бүлийнхээ анхны аяллаараа  АНУ-ыг улсыг зорьжээ. Хувийн амьдралаа олон нийтэд төдийлөн ил байлгахыг хүсдэггүй тэрбээр сүүлийн үед эхнэр охин хоёрынхоо зургаар инстаграм хуудсаа чимэх болжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж