Энэтхэг улс дэлхийн хамгийн том хөшөөг барьжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.27-нд нийтлэгдсэн

Энэтхэг улс дэлхийн хамгийн том хөшөөг барьжээ

Энэтхэг улс дэлхийн хамгийн том хөшөөг барьжээ

Энэтхэг улс дараа долоо хоног гэхэд дэлхийн хамгийн том хөшөөг барьж дуусгана хэмээн өчигдөр /2018.10.26/ мэдээллээ. Тус хөшөө нь Энэтхэгийн алдартай улс төрч Сардар Валлабхбхай Пателийнх бөгөөд 1947 онд Энэтхэгийг Британийн колониос гарахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм байна.

Энэтхэгийн баруун хэсгийн Гужарат муж дахь Нармада голын эрэг дээр сүндэрлэн боссон тус хүрэл хөшөө нь 182 метрийн өндөртэй бөгөөд ирэх долоо хоногт буюу 10 сарын 31-нд нээлтээ хийх ажээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди 2013 онд, “Дэлхий даяар хүмүүс Америкийн эрх чөлөөний хөшөөний тухай л ярьдаг. Харин бид түүнээс хоёр дахин том Сардар Пателийн хөшөөтэй болохыг хүсч байна” хэмээн хэлж байжээ.  Америкийн эрх чөлөөний хөшөө нь суурийн хамт 93 метр өндөр билээ.

Тус хөшөөг бүтээх далайцтай ажлыг анх 2010 онд Нарендра Моди Гужарат мужийн захирагчаар ажиллаж байхдаа санаачилж байжээ. Хөшөөг бүтээх ихэнх хөрөнгийг Гужарат мужаас гаргасны дээр засгийн газар болон хувь хүмүүсийн хандив ч бас багагүй нэмэр болсон байна. Хөшөөг бүтээхэд нийт 410 сая ам.долларын зардал гаргасан аж.

Доорх зурагт харагдаж байгаа Сартар Пателийн хөшөөнд түүний өмссөн цамц, мөрний алчуур, өмд зэргийг нугалаасны хамт тун чадварлагаар дүрсэлжээ.

Шүүмжлэл

Ирэх долоо хоногт болох хөшөөний нээлтийг ёслол төгөлдөр хийж, засгийн газар болон орон нутгийн албан тушаалтнуудад зориулан хүлээн авалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм.

Харин зарим хүмүүс Модиг болон түүний Бхаратияа Жаната намыг нэр хүндээ өсгөхийн тулд тус хөшөөг бариулсан гэж үзэж байгаа аж. Учир нь Сартар Пател нь одоо парламентийн сөрөг хүчин болсон Конгрессийн намын гишүүн байв.

 Эх сурвалж: CNN

Ө.Пүрэвхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж