Хүйтэн цаг агаар зүрхэнд муугаар нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2018.10.27-нд нийтлэгдсэн

Хүйтэн цаг агаар зүрхэнд муугаар нөлөөлдөг

Хүйтэн цаг агаар зүрхэнд муугаар нөлөөлдөг

Хүйтэн сэрүүний улиралд хүмүүс хувцсаа зузаалж, биеийнхээ эрүүл мэндэд илүү ихээр анхаарах хэрэгтэй болдог билээ. Ялангуяа хөгшин хүмүүс хүйтэн, сэрүүнд маш мэдрэг байдаг.

Харин хүйтэн цаг агаартай байх үед хүний бие дулаанаа хадгалахын тулд зүрхэнд илүү их ачаалал өгч эхэлдэг нь цусны даралт ихсэх үндэс болдог юм байна. Ялангуяа таны зүрх байнга өвдөж, цусны даралт ихэсдэг бол энэ нь маш аюултай юм. Түүнчлэн хүйтэн, сэрүүн үед цус өтгөрснөөр зарим хүмүүсийн хувьд зүрхний шигдээс, харвалт өгөх ч үндэслэлтэй аж. Хүйтэн цаг агаар нь зүрх судсанд муугаар нөлөөлөхөөс гадна, хүний биеийн дархлааг сулруулж, ханиад томуунд ч өртөмтгий болгодог билээ. Ялангуяа агаарын хэм -35 градусаас доошилсон тохиолдолд дулаанаа хадгалахын тулд биедээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй юм.

Ханиад зүрхэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ханиад хүрсэн үед зүрхний ачаалал нэмэгддэг тул зүрх нь өвддөг хүмүүст хүндээр тусдаг. Ханиад томууны вирус нь биеийн ачааллыг нэмэгдүүлж, цусны даралт, зүрхний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Түүнчлэн зүрхний өвчтэй хүмүүс ханиад хүрэх нь илүү амархан байдаг Тиймээс хэрвээ таны зүрх өвддөг бол хүйтэн сэрүүний улиралд ханиад хүрэхээс дээд зэргээр сэргийлэх хэрэгтэй юм.

Хүйтний улиралд хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ?

– Хүйтний эрч чангарсан байхад удаан хугацаагаар гадаа байхгүй байх. Гэртээ орж ирснийхээ дараа савтай халуун ус болон халуун жин ашиглан өөрийгөө сайтар дулаацуулж байгаарай.

– Хэрвээ та гадуур удаан явах хэрэг гарсан бол үргэлж идэвхтэй хөдөлгөөн хийж, өөрийгөө дулаан байлгахыг хичээгээрэй.

– Биеийн эрч хүч, дулаанаа хадгалахын тулд халуун хоол хүнс, тэр дундаа илчлэг, тэжээл ихтэй хоол идэх хэрэгтэй.

– Хүний биеийн дулаан толгой, зулайн хэсгээс хамгийн их алдагддаг тул гадуур гарахдаа малгай, ороолт заавал өмсөж байгаарай.

– Ус, чийг нь хүний биеийн хэмийг маш хурдан унагаадаг тул өвлийн улиралд усанд орж, эсвэл үсээ угаасныхаа дараа шууд гадаа гарч болохгүй.

– Ханиад, томуу хүрсэн тохиолдолд өөрийгөө эмчлэх гэж оролдолгүй заавал эмчид хандаарай.

Эх сурвалж: bhf.org.uk (Британийн зүрхний сан)

Ө.Пүрэвхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж