Улсын хэмжээнд ургац хураалт 85,1 хувьтай явж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.27-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд ургац хураалт 85,1 хувьтай явж байна

Улсын хэмжээнд ургац хураалт 85,1 хувьтай явж байна

Монгол Улс энэ жил 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал урьдчилсан балансаар хурааж авна. Тэгвэл өчигдрийн байдлаар /2018.10.26/  51 мянган га-г ангилан хадаж, нийт 298.5 мянган га-гаас 403 мянган тонн үр тариа, үүнээс 386.6 мянган тонн улаанбуудай, 13 мянган га-гаас 160.8 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 93.5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Энэ нь үр тарианы 87.4 хувь, төмс, хүнсний ногооны 99.9 хувь, тэжээлийн 80,6 хувь, тосны ургамлын 57,3 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм. Үр тарианы хувьд гурван хоногийн өмнөх дүнгээс 30 орчим тонноор өссөн байна. Ийнхүү улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 85,1 хувьтай байна. Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 135 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 45 мянган тонн, нийтдээ 180 мянган тонн хүнсний буудай борлуулжээ. Ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн чанар сайтай сортын үрийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхайлж байна.

ХАДЛАН, ТЭЖЭЭЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 84.6 ХУВЬТАЙ БАЙНА

Аравдугаар сарын 26-ны байдлаар малчдын түвшинд 1,08 сая тонн өвс, 73 мянган тонн ногоон тэжээл, 25.5 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 50 мянган тонн гар тэжээл, 5.3 мянган тонн дарш, 84 мянган тонн давс, хужир, шүү бэлтгээд байна. Энэ нь хадлан, тэжээлийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 84.6 хувьтай байгааг харуулж байгаа юм. Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн өвс, тэжээл бэлтгэлийн ажил 80-аас дээш хувьтай байна.

Малчдын түвшинд хадлан, тэжээл бэлтгэл одоогийн байдлаар өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 100 мянган тонн өвс, 20 мянган тонн ногоон тэжээлээр илүү байна. Газар тариалангийн ургацын урьдчилсан балансаар 86.3 мянган тонн ногоон тэжээл, гурилын үйлдвэрүүдээс 100-аад мянган тонн тэжээл үйлдвэрлэхээр тооцоо гарсан нь хүчит тэжээлийн хангамж хүрэлцэхүйц үзүүлэлт юм.Засгийн газрын 218 дугаар тогтоолоор баталсан аймаг, сумын аюулгүйн нөөцөд одоогоор 17.2 мянган тонн өвс, 5,2 мянган тонн тэжээл бэлтгээд байгааг Хүнс,хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн  яамнаас мэдээллээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж