Сартай хонгор морь түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Сартай хонгор морь түрүүллээ

Хүй долоон худагт их насны морьдын уралдаан болж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул С.Балдандоржийн сартай хонгор тасарч орж ирэн, энэ жилийн улсын их баяр наадмын түрүүг авлаа.

Аман хүзүүнд "Туушин" компанийн захирал н.Зоригтын халтар морь, гуравт Өвөрхангай аймгийн харъяат М.Эрхэмбаярын хонгор зүсмийн морь тус бүр орж ирж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгаад байна. Их насны морьдын уралдаан хамгийн холд замд буюу 26 км замыг туулж, морь барианы газарт орж ирдэг.  Энэ ч үүднээс наадамчин олон их насны морьдын уралдааныг “Хурд, шандас сорьсон уралдаан” болдог гэж дүгнэдэг юм. 

Их насны морьдын уралдаан болж байх тэр үед Хүй долоон худагт бороо ихээр орсон тул нэг хэсэг авто машинууд гэрлээ асаан явж байлаа.

Бичлэг үзэх

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж