Илгээмжээр тэсрэх бөмбөг явуулсан хүнийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2018.10.27-нд нийтлэгдсэн

Илгээмжээр тэсрэх бөмбөг явуулсан хүнийг баривчлав

Илгээмжээр тэсрэх бөмбөг явуулсан хүнийг баривчлав

 АНУ-ын алдартнууд руу, тэр дундаа Ардчилсан намынхны руу тэсрэх бөмбөг гэр рүү нь шуудангаар илгээх болсон хэрэг олны анхаарлыг татаад байгаа билээ.  Тэгвэл өчигдөр /2018.10.26/ тэсрэх бөмбөгийг илгээсэн этгээдийг Флорида мужаас баривчилсан байна.

Хэрэгтний нэрийг Цезар Саёк гэх бөгөөд 56 настай, өмнө нь АНУ-ын экс ерөнхийлөгчдийг удаа дараа сүрдүүлсэн хэрэг үйлдэж байжээ. Тэрбээр Флоридад амьдардаг бөгөөд Америкийн Бүгд найрамдах намынхантай холбоотой байсан нь тогтоогдоод байгаа юм.

Анх Жорж Соросын /тэрээр “Нээлттэй нийгэм” сангаараа дамжуулж, ардчилалд маш их хөрөнгө оруулалт хийсэн/   гэр рүү тэсрэх бөмбөг илгээмжээр явуулсан бөгөөд ерөнхийлөгч асан Барак Обама, Билл, Хиллари Клинтон, жүжигчин Роберт де Ниро тэргүүтэй нийт 14 хүний гэр рүү нь тэсрэх бөмбөг илгээмжээр явуулаад байсан ажээ. Хамгийн сүүлд илгээмж хүлээн авсан хүмүүсээс дурдвал, ардчилсан намыг дэмждэг тэрбумтан Том Стэер, ардчилсан намаас сонгогдсон сенатын гишүүн Камала Харрис зэрэг байгаа юм.

Гар аргаар хийсэн гуурсан хоолой бүхий жижиг тэсрэх төхөөрөмжийг бор цаасан дугтуйнд хийж, илгээгчийн нэр дээр нь Үндэсний ардчилсан хорооны дарга асан Дэби Вассерман Шулцийн /тэрээр мөн Флоридагаас сонгогдож байсан/ нэрийг бичсэн байжээ. Азаар тэдгээрийн нэг нь ч дэлбэрээгүй байна. Тиймээс уг бөмбөгийг хэн нэгнийг дэлбэлж алах гэж бус, сүрдүүлэх зорилгоор явуулсан нь тодорхой байгаа юм.

Уг хэрэг нь Америкийн дунд хугацааны сонгууль эхлэхээс хоёрхон долоо хоногийн өмнө болсноороо олон нийтийн анхаарлыг татаад байна. Америкийн ТТГ-ын мэдээлснээр хэрэгтний хурууны хээг нэгэн илгээмж дээрээс нь олж авснаар баривчилсан бөгөөд түүнд 48 жилийн ял оноож магадгүй байгаа юм.

Харин Бүгд найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампын хувьд ТЕГ-ыг хэрэг дээр түргэн шуурхай ажилласныг магтаад, тэсрэх бөмбөг явуулсан этгээдийг шударгаар шүүж, шийтгэл оноохоо амласан аж.

Эх сурвалж: radionz.co.nz

Ө.Пүрэвхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж