Жолооч нар аа, зуны "гутал"-аа солиорой | News.MN

Жолооч нар аа, зуны "гутал"-аа солиорой

Хуучирсан мэдээ: 2018.10.27-нд нийтлэгдсэн

Жолооч нар аа, зуны "гутал"-аа солиорой

Жолооч нар аа, зуны "гутал"-аа солиорой

Нийслэл хотын хэмжээнд уржигдар  /2018.10.25/  орсон их цасны улмаас  халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурд удааширч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл нэмэгдсэн гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байв. Тус албанд ирсэн дийлэнх дуудлага мэдээлэл нь мөргөлдсөн  бөгөөд тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалжээ.Халтиргаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн тоормозны зам 3-4 дахин ихсэж мөстсөн нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч тав дахин багасдаг байна. Тухайлбал, 50 км/ц хурдтай явж байсан автомашины тоормозны зам тээш хуурай асфалтан замд 20 метр байсан бол нойтон замд 50 метр, цастайд 60 метр мөстсөн бол 120 метр болж тус тус өсдөг. Өөрөөр хэлбэл жолоочийн өлмий тоормозны дөрөөн дээр гишгэсэнээс хойш 120 метр зам туулаад зогсоно гэсэн үг юм.

Замын хальтиргаатай хэсэгт огцом тоормозлох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалвтгаан болдог. Автомашин шарвах үйлдлийг жолооны хүрдээр залруулдаг. Шарвах үед сандрах хэрэггүй жолооны хүрдийг шарваж байгаа тал руу нь эргүүлээрэй. Шарвалтыг засахад тоормоз хэрэг болохгүй гэдгийг анхаар. Хальтиргаатай замд аюулгүй байдлыг хангахад дугуй хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Тийм учираас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд зайлшгүй өвлийн дугуй солих шаардлагатай гэдгийг  Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2018-10-27 59.153.115.81

ӨВЛИЙН ДУГУЙГААР СОЛИНО ГЭДЭГ ЖОЛООЧИЙН ӨӨРИЙНХ НЬ МЭДЛИЙН,ЭРХИЙН АСУУДАЛ ШҮҮ, ӨВӨЛ ЦӨӨХӨН УДАА ГАРДАГ,БАРАГ ӨВӨЛЖИНГӨӨ ЗОСДОГ МАШИН ЗУНЫ ДУГУЙТАЙ Ч ЖОЛООЧ
ЗАМЫН БАЙДЛААС БОЛООД ХУРДАА, ЖОЛООДЛОГОО ТОХИРУУЛААД ЯВЖ БОЛДОГ, ОДОО ӨВЛИЙН ДУГУЙГААР СОЛИОГҮЙ БОЛ ТОРГОНО ГЭЖ ДАРАМТЛАХ ЮМ БИШ БИЗ, ХЭРЭВ ТИЙМ БОЛ ЭНЭ БОЛ ДУГУЙНЫ ЧЕНЖҮҮДИЙН ЗАМЫН ЦАГДААТАЙ НИЙЛЖ ӨВЛИЙН ДУГУЙГАА БОРЛУУЛАХ,АРД ТҮМНИЙГ ШУЛАХХ ЯВУУЛГА ГЭЖ ОЙЛГОНО. ЖОЛООЧ ЯМАР ДУГУТАЙ ЯВАХ НЬ ЦАГДААД ПАДЛИЙГҮЙ АСУУДАЛ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж