Худалдааны төвүүдээр махны үнэ өссөн харагдаж байна. Учир нь хүйтний улирал буюу идэшний улирал ирэхээр махны үнэ өсдөг талаар ченжүүд ярьж буй. Тухайлбал, хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6580 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7980 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 170 төгрөгөөр (2.2%) өссөн бол, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 210 төгрөгөөр (3.3%), хонины цул махны үнэ 50 төгрөгөөр (0.7%) тус тус өсчээ.
Э.БУРАМ