Сурагчид ирэх даваа гаригт хичээлдээ орно

Хуучирсан мэдээ: 2015.01.24-нд нийтлэгдсэн

Сурагчид ирэх даваа гаригт хичээлдээ орно

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт маргааш өдрөөр дуусч, ирэх даваа гаригаас хичээлдээ орно.

Бага ангийн сурагчид буюу I-V ангийнхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос энэ сарын 25-ныг хүртэл амарч байгаа бол дунд ангийнхан нэгдүгээр сарын 3-наас 25-ныг дуустал, ахлах ангийнхан нэгдүгээр сарын 10-наас 25-ныг дуустал амарч байна.

 Хөдөө орон нутгийн сурагчдын тухайд бага ангийнханы амралт нэгдүгээр сарын 10-наас эхэлж ирэх хоёрдугаар сарын 8-нд дуусна. Дунд ангийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 26-наас эхэлж хоёрдугаар сарын 8-нд дуусах бол ахлах ангийнхан нэгдүгээр сарын 31-нээс амарч, хоёрдугаар сарын 9-нд хичээлдээ орох юм.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж