Ц.Туваан ХАХНХЯ-нд газрын дарга болжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.24-нд нийтлэгдсэн

Ц.Туваан ХАХНХЯ-нд газрын дарга болжээ

Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар өмнөх Засгийн газарт дэд сайдын алба хашиж байсан Ардчилсан намын цөөнгүй гишүүд ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Тэдний нэг болох Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд асан Ц.Туваан бусдыгаа бодвол илүү татуургатай бололтой, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга болж, “Шонхор” фракцийнхантай дөрөө харшуулах болсон гэх мэдээлэл байна.

Мөн Ц.Тувааныг лааз өшиглүүлэлгүй өөд нь татсан хүн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан гэх “бор шувуу” ч нисэх. Энэ жиргээ бас ортой байж мэдэх гэнэ, УИХ-ын сонгуульд Г.Баярсайхан гишүүнийг Чингэлтэй дүүрэгт өрсөлдөхөд тэрэгний морь шиг зүтгэсэн хүн Ц.Туваан байсан тул ачийг нь хариулж, Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд болгосон. Чөлөөлөгдөнгүүт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга болгож өөд нь татсан байж мэдэх гэнэ.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж