"Эрдэнэс Тавантолгой"-н 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид гаргахаар болсон. Бэлтгэл ажлыг Уул уурхай хүнд үйлдвэрийн /УУХҮ/ сайд Д.Сумъяабазараар ахлуулсан Ажлын хэсэг хийж байгаа юм. IPO-г ирэх оны дөрөвдүгээр сард гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.
Тэгвэл одоогоор “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-д бэлдэх олон улсын зөвлөхүүдийг сонгон шалгаруулалт явагдаж байгаа аж. Аравдугаар сарын дундуур Засгийн газар, УУХҮ болон компанийн удирдлагууд Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржүүд, хөрөнгө оруулалтын сангууд, банкуудын төлөөлөлтэй уулзсан байна. Энэ үеэр Нью-Йорк, Лондон, Хонконгийн хөрөнгийн биржүүд "Эрдэнэс Тавантолгой"-н IPO-г арилжаалах хүсэлтээ илэрхийлжээ.
Т.НОМИН
Холбоотой мэдээ