Саудын ванг оршуулах ёслолд оролцох АНУ-ын төлөөлөгчдийг Дэд ерөнхийлөгч Жозеф Байден толгойлох болсон тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
"Абдалла вангийн гэр бүл, улс оронд нь хүндэтгэл үзүүлэн гашуудал илэрхийлэх ерөнхийлөгчийн төлөөлөгчдийг би ойрын өдрүүдэд толгойлох болно» гэж мэдэгдэлд Байден хэлжээ.
Абдулла ибн Абдель Азиз хоёр орны харилцаанд тууштай итгэлтэй, улс орноо урагш хөдөлгөх түүний хичээл зүтгэл, илэн далангуй байдал, түүхийн мэдлэг, бахархалыг нь үргэлж үнэлж ирснээ Байден онцолжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР