Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтаж Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Эрдэнэдрийлинг ХХК, Усжуулагчдын холбоо хамтран 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Усжуулагч төгөл" байгуулах ажлын шав тавих ёслолын арга хэмжээг зохион байгуулав. Шав тавих ёслолын арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, Эрдэнэдрийлинг ХХК-ийн захирал Б.Шихтулга болон усны салбарт ажиллаж байсан ахмадууд залуу үеийн төлөөлөл оролцов. "Усжуулагч төгөл"-ийг бүтээн байгуулах ажил 2019 оны 4 дүгээр сараас эхэлнэ. Төслийн санхүүжилтийг Эрдэнэдрийлинг ХХК хариуцаж байгаа юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.