О.Дөлгөөний эрс өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

О.Дөлгөөний эрс өөрчлөлт

Энэ жил олны дунд тайрмал үс моодонд ороод байгаа бололтой. “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгор, топ модель О.Сэлэнгэ гээд хэд хэдэн загвар өмсөгч үсээ халимаг хэлбэртэй болгоод байгаа юм. Энэхүү үс засалтыг эршүүд гэж бас нэрлэж болох бөгөөд өөртөө итгэлтэй, үзэл бодолдоо үнэнч, шударга зантай эмэгтэйчүүд ихэвчлэн уг үс засалтыг сонгодог гэнэ. Олны танил бүсгүйчүүдийн дунд халимаг үс тренд болоод байгаа гэхэд буруудахгүй байх. Тэгвэл уг трендээс жүжигчин О.Дөлгөөн хоцрохыг хүссэнгүй бололтой шүү.

Урт намирсан үсээ бага багаар тайруулсаар байгаад үсээ саяхнаас  ийн  халимаг болгожээ. Түүний  хувьд одоогоос хоёр жилийн өмнө Америк орныг гэр бүлийн хамтаар зорьсон билээ. Тэрбээр Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж байгаа юм. Авьяаслаг залуу жүжигчин О.Дөлгөөн нь "Амьдралд тавтай морил" кинонд хэнэггүй, эршүүд Золоогийн дүрээр олны танил болсон билээ. Мөн "Хайрын рекорд", "Single ladies 1,2,3", "Сүүлчийн шөнө", “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж