Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт 80 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2018.10.26/ "Зуун дамнасан 80 жил" гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгээд байна. Үзэсгэлэнд усны салбарын тулгын чулууг тавилцсан анхдагчууд, мөн усны салбарын 80 жилийн түүх өгүүлсэн гэрэл зургийг дэлгээд байгаа юм.
Уг үзэсгэлэнг “Corporate convention center”-т нээсэн. Мөн ойн баярт зориулсан хурал болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар оролцлоо.
Холбоотой мэдээ