Шри Ланка улсын парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Шри Ланка улсын парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Шри Ланка улсын парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламентын дарга Кару Жаяасурьяа 2018 оны 10 дугаар сарын 28-нөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламентын дарга Кару Жаяасурьяа нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламент хооронд харилцаа, хамтын ажиллагаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах юм.

Ноён Кару Жаяасурьяа айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзана. Мөн тэрбээр энэ сарын 30-ны өдөр болох Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж