Худалдааны сүлжээг арьсны өнгөөр гадуурхсан гэлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.24-нд нийтлэгдсэн

Худалдааны сүлжээг арьсны өнгөөр гадуурхсан гэлээ

Фото: argos.co.uk

Британийн Argos гэх худалдааны сүлжээг хоёр өөр өнгийн арьстай хүүхэлдэйнүүдийг  зөрөөтэй үнээр худалдан арьсны өнгөөр гадуурхах үзлийг гаргасан хэмээн буруутгасан тухай The Daily Mail мэдээлжээ. Цагаан арьстай охиныг дүрслэсэн хүүхэлдэй нь африк хүүхэлдэйн үнээс 15 орчим фунтийн илүүтэй зарагдаж байжээ.

Онлайн-дэлгүүрт хүүхэлдэйн европ царайтай "Мария» нь 35 фунт (ойролцоогоор 53 доллар), харин хар арьстай  "Наима» ба ази царайтай "Янг» нь  тус бүр 25 фунтаар (ойролцоогоор 38 доллар) худалдаж байсныг мэдсэн худалдан авагчдын нэг Лиза О’Райли (Lisa O'Reilly) гэгч Argos-т гомдол гарган үнийн ийм бодлого  байж болохгүй гэв. "Хүүхдүүд цагаан арьстан нь илүү үнэтэй гэж ойлгуулах нь байж болзошгүй зүйл» гэж тэр эмэгтэй бичсэн байв.

Үүний дараа дэлгүүрийн төлөөлөгч үнийг техникийн алдаанаас тэгж тогтоосон байна гээд уг эмэгтэйгээс уучлалт гуйжээ. Сүлжээ үйлчлүүлэгч нараа гомдоох эрмэлзэлгүй гэсэн байлаа. Ингээд тэд цагаан арьстан хүүхэлдэйнхээ үнийг 25 фунт хүртэл буулгана гэж амласан байна. Гэтэл сонинд материал хэвлэгдэх нөхцөлд тэдний үнэ хэвээр байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж