Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд нийслэлд албан байгууллага, хамт олны дунд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаал, өрх, иргэдийн дунд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 504 дүгээр захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны А/55 тушаалын болзолт журмын дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах ажлыг 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Энэхүү шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд дүүргийн хэмжээнд 1-р шатны шалгаруулалтыг зохион байгуулж, тухайн шалгарсан байгууллага, өрх, иргэдийн ирүүлсэн үндсэн материалд 2-р шатны үнэлгээ хийж өрх, иргэдийн амьдардаг гэр, байр сууц, ажлын байранд газар дээр нь очиж танилцах, тэдэнтэй ярилцлага хийх, мэдлэг сорих шалгалт авах замаар сонгон шалгаруулдаг билээ.
Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар дүүрэг тус бүрээс шалгарсан нийт 25 материал ирснээс өөрийн байгууллагадаа эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, хамт олныхоо ажиллах, сурах орчныг сайжруулах талаар идэвхи зүтгэл, санаачилга гарган нийгэм, хамт олны төлөө ажиллаж, бусдад үлгэр дуурайлал үзүүлэн, архи тамхигүй хамт олон болсон зэрэг 68 үзүүлэлтийг хангасан 10 байгууллагыг “Нийслэлийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар өргөмжилж, гэрчилгээ олголоо.
№ | Дүүрэг | Байгууллага | Зэрэг | № | Дүүрэг | Байгууллага | Зэрэг |
1 | БГД | Трансвест монголиа ххк | 1-р зэрэг | 6 | БЗД | 62 дугаар цэцэрлэг | 2-р зэрэг
|
2 | СБД | 166 дугаар цэцэрлэг | 2-р зэрэг | 7 | СБД | 16 дугаар цэцэрлэг | 3-р зэрэг |
3 | СХД | 110 дугаар цэцэрлэг | 2-р зэрэг | 8 | НД | Налайхын дулааны станц төхк | 3-р зэрэг |
4 | СХД | 226 дугаар цэцэрлэг | 2-р зэрэг | 9 | БНД | Багануур сувилал ххк | 3-р зэрэг |
5 | НД | 109 дүгээр сургууль | 2-р зэрэг | 10 | БЗД | 63 дугаар цэцэрлэг | 3-р зэрэг |
“Эрүүл мэндээ дээдлэгч өрх”-ийг 2 бүлэг 12 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн бол “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-ийг болзол, журамд заасны дагуу эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, энэ чиглэлээр нийгэм, хамт олонд дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн, аливаа хорт зуршлаас ангид байдаг, мөн эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг гэхчилэн 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэж дараах өрх, иргэнийг шалгарууллаа.
ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧ ӨРХ
№ | Дүүрэг | Овог нэр | № | Дүүрэг
| Овог нэр | № | Дүүрэг
| Овог нэр | ||
1 | ХУД | Г. Гантөмөр | 8 | БГД | С. Мягмарсүрэн | 15 | ЧД | Ж. Бямбажав | ||
2 | ХУД | Л. Цэвэлмаа | 9 | БГД | Л. Нанзадсүрэн | 16 | ЧД | Г. Батбаяр | ||
3 | ХУД | М.Мягмарсүрэн | 10 | СБД | П. Цээнэрпилжээ | 17 | ЧД | Л. Эрдэнэбилэг | ||
4 | СХД | Г. Дүгэрсүрэн | 11 | БЗД | С. Сүрэнхор | 18 | НД | К. Базар | ||
5 | СХД | М. Шарав | 12 | БЗД | Д. Пүрэвдорж | 19 | НД | Б. Батцэнгэл | ||
6 | БГД | Л. Мянгандаш | 13 | БЗД | Ц. Оргил | 20 | БНД | М. Батжаргал | ||
7 | БГД | Д. Отгонбаяр | 14 | БЗД | Ч. Түвшинжаргал |
ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧ ИРГЭН
№ | Дүүрэг | Овог нэр | № | Дүүрэг | Овог нэр | № | Дүүрэг | Овог нэр | |
1 | БНД | Ж. Дашцэрэн | 10 | БЗД | Ш. Ариунаа | 19 | СХД | Б. Хоролмаа | |
2 | БГД | Д. Равдан | 11 | БЗД | Э. Сэргэлэн | 20 | СХД | Д. Нацагням | |
3 | БГД | Л. Пүрэвсүрэн | 12 | БЗД | Р. Намуунсүрэн | 21 | СХД | Э. Эрдэнэбат | |
4 | БГД | У. Оюунаа | 13 | БЗД | Ц. Халиун | 22 | СХД | Ц. Рэнцэнцоо | |
5 | БГД | Р. Мягдагмаа | 14 | НД | Р. Туяа | 23 | ХУД | Н. Оюунчимэг | |
6 | БГД | Т. Жавзандулам | 15 | СБД | Д. Хандсүрэн | 24 | ХУД | Д. Эрдэнэтуяа | |
7 | БЗД | Л. Лхамжав | 16 | СБД | Б. Отгонбаяр | 25 | ЧД | Д. Миеэжав | |
8 | БЗД | С. Цэрэндолгор | 17 | СБД | С. Дашжаргал | 26 | ЧД | Б. Рина | |
9 | БЗД | Ж. Энхтайван | 18 | СХД | Д. Гантөр | 27 | ЧД | О. Цэгмид | |
28 | ЧД | Н. Гүндэгмаа |
2018 оны нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-д шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдсанаар бүл нэмж, нийслэлийн хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”– 107, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”– 198, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”– 244 боллоо.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ