Цамбагаравын “балгас”-ыг албадан буулгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Цамбагаравын “балгас”-ыг албадан буулгаж байна

Цамбагаравын “балгас”-ыг албадан буулгаж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн зам, явган хүний гарц хааж барилга барьсан аж ахуйн нэгж, байгууллагуудад хугацаатай мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх арга хэмжээ авч байгаа билээ.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын ард байрлах хүмүүсийн хэлж  заншиснаар  “Цамбагаравын балгас”-ыг  нийслэл, дүүргийн Газрын алба албадан буулгаж, газрыг чөлөөлж байна. Тус барилга нь иргэн Н.Төмөр-Очирын эзэмшилд байдаг юм байна.

Сонирхуулахад, “Туушин” зочид буудал нийтийн эзэмшлийн газарт явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байсан учраас албадан буулгасан билээ. Мөн Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3600 ам метр газрыг чөлөөлж, 270 ам метр талбай бүхий хоёр давхар барилгыг нийслэлийн Газрын албанаас албадан буулгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж