Л.Вонн: Би И.Стенмаркын амжилтыг эвдэж чадна

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Л.Вонн: Би И.Стенмаркын амжилтыг эвдэж чадна

Л.Вонн: Би И.Стенмаркын амжилтыг эвдэж чадна

Өвлийн спортын улирал эхлэж байна. Ирэх баасан, бямба гаригт Австрийн Зёльденд уулын цанын Дэлхийн цомын эхний гараа болно. Зёльденд эрэгтэй, эмэгтэй жиант слалом төрлийн уралдаан болох хуваарьтай байгаа. Тэгвэл энэ улирал мэргэжлийн карьерынхаа сүүлчийн улирал хэмээн мэдэгдээд буй уулын цанын эмэгтэйчүүдийн олипм, дэлхийн аварга, дэлхийн цомын нийлбэр дүнгээр дөрвөн удаагийн аварга Л.Вонн анхаарлын төвд байна. Хэдийгээр 34 настай ч ирэх улиралд зодог тайлах бөгөөд энэ жилдээ дэлхийн цомд И.Стенмаркын амжилтыг эвдэх зорилготой ажээ.

Өнгөрсөн мягмар гаригт Нью-Йорк хотноо АНУ-ын цанын холбооны гала ёслолын ажиллагаа явагдсан. Энэ үеэр Л.Вонн “би И.Стенмаркын амжилтыг эвдэнэ гэдэгтээ эргэлзэхгүй байна” гэсэн. Шведийн домогт тамирчин Ингемар Стенмарк уулын цанын спортод 1974-1989 оны хооронд уралдахдаа олимпийн наадмаас хоёр алт, нэг хүрэл, ДАШТ-нээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртэж байсан бол дэлхийн цомд 16 улирал уралдахдаа 155 удаа шагналын тавцан дээр гарч 86 удаа алтан шар медалийг энгэртээ зүүж байсан. Түүний дэлхийн цомд байгуулсан 86 ялалт бол уулын цанын спортын түүхэнд хамгийн өндөр амжилт болсон байдаг. Тэгвэл И.Стенмаркын бүх цаг үеийн рекордыг эвдэхэд Л.Воннд ердөө таван түрүү хэрэгтэй байгаа. Энэ улиралд Дэлхийн цомд 28 уралдаан явагдах бөгөөд эдгээрээс таван түрүү хүртэхэд Л.Вонн уулын цанын спортын түүхэнд хамгийн олон ялалт байгуулсан тамирчин болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж