Марио Драги
Фото: Michael Probst / AP
Европын Төв банкны дарга Марио Драги евро бүсийн эдийн засгийг дэмжсэн "тоон зөөлрүүлэлтийн» хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн тухай нэгдүгээр сарын 22-нд мэдэгдлээ хэмээн Bloomberg мэдээлэв. Европын холбооны орнуудын үнэт цаасыг худалдан авах уг хөтөлбөр 2016 оны есдүгээр сар хүртэл үргэлжилнэ.
Энэ хөтөлбөрт нийтдээ 1,1 их наяд евро зарцуулах бөгөөд хөтөлбөрийн үндсэн зорилго нь дефляцитай тэмцэх, бодит салбарт бага хүүтэй зээл олгох банкуудыг мөнгөөр хангах явдал байх юм.
АНУ-д ийм хөтөлбөрийг санхүүгийн хямралын дараа 2009 онд хэрэгжүүлж эхлээд 4,5 их наяд доллараар гурван шатлалтайгаар үнэт цаас авсан байлаа. Хямрал гартал түүний дансанд 600 тэрбум доллар л байлаа.
Европын дийн засаг сүүлийн хэдэн жилд зогсонги байдалд байгаа ба 2013 онд хэд хэдэн орон нь 2008 оны хямралаас хойш уналтад ороход ойртсон байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР