К.Плишкова, Е.Свитолина нар хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

К.Плишкова, Е.Свитолина нар хагас шигшээд шалгарлаа

К.Плишкова, Е.Свитолина нар хагас шигшээд шалгарлаа

Мэргэжлийн талбайн теннисний эмэгтэй теннисчдийн холбоо (WTA)-ны шилдэг найман теннисчин оролцдог оны сүүлчийн тэмцээн болох WTA Finals Сингапур улсад үргэлжилж байна. Календарын нэг жилийн турш хамгийн өндөр оноо авч чансааны эхний наймд багтсан теннисчид оролцдог тус тэмцээнд дөрөв, дөрвөөрөө хоёр хэсэгт хуваагдан өрсөлддөг. Хэсэг тус бүрээс эхний хоёроор шалгарсан теннисчид хагас шигшээд өрсөлдөх эрхээ авдаг.

Тэгвэл тэмцээний White хэсгийн тоглолт өндөрлөж хагас шигшээд өрсөлдөх теннисчдийн нэрс болон гэртээ харих теннисчдийн нэрс тодорчээ. Тус хэсгийн сүүлийн тойрогт хоёр Чех теннисчид тоглож К.Плишкова 6-2, 6-4 харьцаатай П.Квитоваг буулгаж авсан. Ингээд хожил байгуулсан К.Плишкова хагас шигшээд шалгарсан бол П.Квитова гэртээ харилаа. Хожил авсан К.Плишковагийн хувьд сүүлийн хоёр жил дараалан WTA Finals тэмцээний хагас шигшээд шалгарч байна. К.Плишкова хэсэгтээ К.Возняцки болон П.Квитова нарыг хожсон бол Е.Свитолинад хожигдож хэсгийн хоёроор хагас шигшээд шалгарлаа.

Энэ хэсгийн нөгөө талд өнгөрсөн оны WTA Finals тэмцээний аварга Данийн К.Возняцки Украйны Е.Свитолинатай тоглож хожигдов. Тоглолт 5-7, 7-5, 6-3 харьцаатай Украйн теннисчний ялалтаар өндөрлөсөн байна. Ийнхүү Е.Свитолина энэ хэсгээс гурван хожилтай хагас шигшээд шалгарч байгаа бол аваргаа хамгаалагч К.Возняцки тэмцээнээ өндөрлүүлж байна.

Өнөөдөр тэмцээний Red хэсгийн сүүлийн тойргийн тоглолт болно. Энэ хэсгийг С.Стефэнс хоёр хожилтой тэргүүлж байгаа бөгөөд хагас шигшээд шалгарах болзлоо хангаад байгаа. Харин түүнтэй хамт А.Кербер болон К.Бертенс нар хагас шигшээд үлдэхийн төлөө тоглох бол Японы Н.Осака аль хэдий нь гэртээ харих болоод байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж