Меган Маркл даашинзныхаа шошгыг авахаа мартжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Меган Маркл даашинзныхаа шошгыг авахаа мартжээ

Харри ханхүү, Сюссексийн гүнгийн авхай Меган Марклын хамт өчигдөр /2018.10.25/ Тонга улсад айлчлан, улаан хивсээр алхах үедээ даашинзныхаа шошгыг авахаа мартсан байжээ.

Тонга улсын төрийн далбаа шиг гал улаан өнгийн даашинз нь 500 ам.долларын үнэтэй, Диор брендийнх аж. Тонгагийн вант улсын гүнж Анжелика Латуфуипека тэднийг угтан авч байхдаа Меган Марклийн даашинзнаас унжиж буй шошгыг анзаарсан бололтой.

Түүнийг угтан авсан Тонгогийн Фуа’амоту нисэх буудлын ажилчид “Тавтай морил, Харри Меган” гэсэн бичиг барьсан байсан бөгөөд сургуулийн хүүхдүүд тэднийг онгоцны буудал дээр болон Нуку’алофа хотод ирэхэд нь найрсгаар угтан авсан юм.

Харри ханхүү болон Сюссексийн гүнгийн авхай нарын Номхон далайн орнуудаар хийх айлчлал үргэлжилсээр байгаа бөгөөд өчигдөр тэд Фижи арлын Нади хотод айлчлан, 1972 онд Мирбатын тулаанд амиа алдсан түрүүч Талаиаси Лабалабагийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн билээ. Түрүүч нь агаарын тусгай хүчинд харьяалагддаг байсан бөгөөд Оманд гарсан бослогыг дарахад чухал нөлөө үзүүлсэн хүн юм.

Тэр өдөртөө ханхүү, гүнгийн авхай нар Тонгагийн вант улсад үргэлжлүүлэн айлчлал хийсэн нь энэ бөгөөд улаан даашинз нь Меган Марклийн өчигдөр өмссөн гурав дахь хувцас төдийгүй Тонга улсаар тэдний энэ удаагийн албан ёсны айлчлал өндөрлөж байгаа ажээ.

Тонгагийн айлчлалын үеэр Харри ханхүү Тонгагийн хаан VI Тупоу болон түүний хатан Нанасипау’у нартай уулзалт хийж, Меган Марклийн хамт оройн хүлээн авалтад оролцсон байна. Хүлээн авалтын үеэр тэднийг Жонн Леноны Imagine дуугаар угтан авчээ.

Хосууд өнөөдөр  /2018.10.26/ Тонгагийн ерөнхий сайд Акилиси Похиватай уулзалт хийснийхээ дараа Австралид ирснээр тэдний энэ удаагийн айлчлал өндөрлөж байгаа юм. Түүнчлэн Кенсингтон ордны мэдээлснээр Харри ханхү, Меган Маркл нар анхны хүүхдээ өлгийдөн авах ажээ. Тэдний айлчлал хийсэн улс орнууд ч бас бэлэг болгон хүүхдийн тоглоом зэрэг зүйлсийг өгсөөр байсан юм.

Эх сурвалж: standard.co.uk

Ө.Пүрэвхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж