Нийслэл, дүүргийн иргэн болон захиргааны хэргийн шүүхийн 2016 оныг дуусталх хугацааны архивын баримтыг Шүүхийн төрөлжсөн архиваас буюу "Нэг цэг”-ээс авах боломж нэмэгдлээ.
Шүүхийн төрөлжсөн архивд нөхөн бүрдүүлэлтээр хэрэг, баримт хүлээн авах график төлөвлөгөөний дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2004-2014 онд шийдвэрлэсэн хэрэг, баримтыг Шүүхийн төрөлжсөн архив хүлээн авч байна. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2002-2016 оныг дуусталх хэрэг, баримтыг Шүүхийн төрөлжсөн архив хүлээн авч хөмрөг үүсгэн, хадгалах ажиллагаа хийж байна.
Эх сурвалж: ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
Холбоотой мэдээ