Ким Кардашиан хойд аавынхаа талаар ам нээв | News.MN

Ким Кардашиан хойд аавынхаа талаар ам нээв

Ким Кардашиан хойд аавынхаа талаар ам нээв

Ким Кардашиан хойд аавынхаа талаар ам нээв

Реалити шоуны од Ким Кардашианы хойт эцэг Брюс Женнер 2015 онд хүйс солиулах мэс засалд орж эмэгтэй хүн болсноор Кэйтлин Женнер гэх шинэ нэрээр амьдрах болсон билээ. Цагтаа олимпийн аварга болж  явсан тамирчин хойд эцгийнх нь дотор эмэгтэй хүн нуугдаж байдгийг анх мэдсэн талаараа Алек Балдвины шоу нэвтрүүлэгт оролцохдоо Ким ярьсан байна.

“Би 25 настайдаа анх Кэйтлинийг мэдсэн. Гражид миний ээжийн хувцсыг өмсөөд зогсч байхад нь таарсан юм. Ээж тэгэхэд өөр тийш явчихсан байлаа. Би тэр дүр зургийг хармагцаа л хамаг хувцсаа цүнхэнд чихэж аваад зугтаачихсан. Кортни руу утасдаад, “Танайд хэд хоноё” гэж гуйж билээ. Кортнигийнд очтол тэр надаас юу болсныг асуусан гэхдээ би юу ч хэлээгүй. Удалгүй Кэйтлин над руу утсаар яриад “Дараа тайлбарлая. Харин харсан зүйлээ хэнд ч хэлж болохгүй шүү” гэсэн. Ээжид хэлчихвэл Кендалл болон Кайли нарыгаа эцэггүй болгоно гэж бодоод би таг дуугүй өнгөрсөн” хэмээн өгүүлжээ.

 Эх сурвалж: metro.co.uk

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж