Таван ханатай гэр шатжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Таван ханатай гэр шатжээ

Нийслэлийн Онцгой байдлын албаны
жижүүрийн мэдээлснээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 хороонд таван
ханатай гэр шатжээ. Тодруулбал, тус хорооны Хилчний 5/33 тоотод гэр
шатаж, Гал унтраах 26 дугаар ангийнхан дуудлагын дагуу очиж, галыг
аюулгүй болгосон байна.
Нийслэлд түр зуурын хүчтэй бороо орсон ч
Онцгой байдлын 105 Шуурхай бүлэгт одоогоор үер устай холбоотой дуудлага
ирээгүй байна гэж тус албаны жижүүр мэдээллээ.
 
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж