АНУ Мексикийн хил рүү 800 цэргээ илгээнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

АНУ Мексикийн хил рүү 800 цэргээ илгээнэ

АНУ Мексикийн хил рүү 800 цэргээ илгээнэ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жэймс Маттис Мексикийн хил рүү 800 магадгүй түүнээс ч илүү цэргээ илгээхээр  төлөвлөж байгаа тухай пүрэв гаригт /2018.10.25/ мэдээлжээ.  Төв Америкаас Мексикээр дамжин АНУ-ыг зорьж буй цагаачдын цувааг АНУ-руу нэвтрүүлэхгүй байхын тулд ийм арга хэмжээ авахаар болсон байна. Ядуурал, хүчирхийллээс зугтсан 7000 цагаачдын давалгаа АНУ-ыг чиглэн урагшилсаар байгаа бөгөөд өвчин зовлон айдас түгшүүрт автсан хүмүүс үр хүүхдээ дагуулан АНУ-аас тусламж эрж байна.

Цагаачдын асуудал Трампын шүдний өвчин болж байгаа. Учир нь арваннэгдүгээр сарын эхээр АНУ-ын конгрессын завсрын сонгууль болно. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд цагаачид хүчтэй нөлөөлсөн гэж үздэг. Түүнтэй адил зүйл болох вий гэхээс Трамп айж байгаа гэж ажиглагчид дүгнэжээ. Тэрбээр твиттертээ “АНУ руу нэг ч хүнийг хууль бусаар орохыг зөвшөөрөхгүй. Нутаг руугаа буцацгаа. Үнэхээр манай улсын иргэн болохыг хүсx байвал бусдын адил албан ёсоор иргэншлээ хүсээд ир” хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: THEGUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж