"Түгээлтийн машинуудыг шөнийн цагаар явуулах шийдвэр гараагүй" | News.MN

"Түгээлтийн машинуудыг шөнийн цагаар явуулах шийдвэр гараагүй"

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

"Түгээлтийн машинуудыг шөнийн цагаар явуулах шийдвэр гараагүй"

Нийслэлийн иргэдийн  төлөөлөгчдийн  хурал /НИТХ/, Нийслэлийн засаг даргын тамгын газар /НЗДТГ/ болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох хүмүүс өнөөдөр/2018.10.26/ цаг  үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, түгээлтийн авто машинуудыг шөнийн цагаар үйлчилгээнд гаргах  шийдвэр гараагүй байхад  гарсан мэтээр нийгмийн сэтгэлзүйг өөрчлөх маягаар янз бүрийн ажил хийгдээд байгаа талаар тэд ярилаа.

ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ  ДЭЭРХ ЖУРАМ НИТХ-Д ӨРГӨН БАРИГДААГҮЙ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Б.БАТБЯМБА:

-НИТХ-ын  тэргүүлэгчдээс тавдугаар  сард батлан гаргасан  70 дугаар тогтоолын  тухай асуудал хүмүүсийн ярианы сэдэв болоод байна. Ер нь 70 дугаар тогтоолын  тухай асуудал  замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах чиглэлээр гаргасан  шийдвэр юм. Энэхүү шийдвэрийн гол агуулга нь Нийслэлийн засаг даргад  өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд нарийвчлан тогтоогдоогүй байгаа дүрэм журмыг боловсруулж НИТХ-д эргэж танилцуулаарай гэсэн утгатай.  Тогтоолын заалтын дагуу 2018 оны долдугаар сарын 1-ний  дотор буюу сарын  хугацаанд журмыг боловсруулж танилцуулах ёстой байсан. Гэтэл  хүндрэлтэй  олон асуудал цаана нь мөрдөгдөж байгаа хэм  хэмжээтэй журам байгаа учраас  өнөөдрийг хүртэл  дээрх журам НИТХ-д өргөн баригдаагүй байна. Нийслэлийн хэмжээнд энэ тогтоолын хүрээнд шаардлагатай судалгааны ажлууд, санал авах ажил  үргэлжлээд явагдаж байгаа. Тогтоолын хэрэгжилтийн явцыг гурван сарын байдлаар НИТХ нэгдсэн чуулганаар ямар хүндрэл гарч байгаа талаар сонссон. Ямар нэгэн хөдөлгөөний үйл ажиллагаа хязгаарласан шийдвэрийг НИТХ-ын зүгээс гаргаагүй байгаа.

ТҮГЭЭЛТИЙН АВТО МАШИНУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА ГЭЖ БУРУУ ОЙЛГООД БАЙНА

НЗДТГ-ын  Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.ДАВААЖАРГАЛ:

-70 дугаар тогтоол  гарсан. Энэ тогтоолд   нийслэлийн  нутаг дэвсгэрт үйлчилгээ  эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд, түгээлтийн авто машинуудыг шөнийн цагаар үйлчилгээнд гаргах  асуудлыг судлаад холбогдох эрхзүйн шийдвэрийг гарга гэсэн утгатай. Холбогдох хууль тогтоомжоор цагийн хуваарь тогтоох, зам талбайг хэсэгчлэн хаах зэргээр тодорхой цензуртэйгээр автомашиныг хөдөлгөөнд оролцуулах эрх нь аймаг, нийслэлийн засаг дарга нарт байдаг.  Өнөөдрийн байдлаар нийслэлийн  засаг  даргын зүгээс  түгээлтийн авто  машинуудыг цагийн хязгаартайгаар хөдөлгөөнд оруулахаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Нийслэлийн засаг дарга энэ шийдвэрийг гаргахад  тодорхой хэмжээнд тооцоо судалгаанд үндэслэн гаргах  ёстой. Саяхан манайд “Монголын хүнсчдийн холбоон”-оос  бичиг ирсэн. Тэрхүү бичигт  түгээлтийн авто машинуудыг  шөнийн цагаар явуулахтай холбогдуулан нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар  дурдсан байна лээ. Шийдвэр гаргах байгууллагын хувьд аливаа шийдвэрийг  гаргахдаа захиргааны ерөнхий хуульд   заасны дагуу урьдчилсан байдлаар  тооцоо судалгаа,  нөлөөллийн шинжилгээнүүдийг хийнэ.  Энэхүү шийдвэр нь  батлагдсаны дараа хэрэгжих боломжтой эсэх,  хэрэгжлээ гэхэд иргэдийн амьдралд үзүүлэх эерэг сөрөг нөлөө нь юу байх зэргийг урьдчилан  тооцсоныхоо дараа   шийдвэрээ гаргадаг эрхзүйн зохицуулалттай.  Өнөөдрийн байдлаар бид тооцоо судалгааны ажил дээр явж байна.  Яг ийм албан ёсны шийдвэр гараагүй. Түгээлтийн машинуудад цагийн хуваарилалт тогтоогоогүй бүх  зүйл хэвийн үргэлжилж байна. Тодорхой хэмжээнд 70 дугаар тогтоол гарсантай  холбогдуулан   цагийн хуваарилалтаас гадна хэд хэдэн өөр төрлийн зохион байгуулалтын ажлыг авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, замын  хөдөлгөөнд оролцож байгаа авто машинууд  нийтийн тээврийн автобуснууд, жижиг, дунд оврын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа авто машин замын голд унтарчихдаг, зогсчихдог. Үүнийг арилгах зорилгоор нөлөөллийн хэд хэдэн ажлыг хийж байгаа. Үүнийг хүмүүс сөргөөр ойлгоод  түгжрэлийг бууруулах чиглэлээр  түгээлтийн авто машинуудын хөдөлгөөнийг хязгаарлалаа гэж ойлгоод байна.  Ийм зүйл ог болоогүй. Албан ёсны  шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь  шийдвэрээ гаргаагүй байгаа. Аливаа шийдвэрийг гаргахын өмнө хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдээс урьдчилан сонсох ажиллагаа хийдэг. Сонсох ажиллагаа ч хийгдээгүй байгаа. Шийдвэр гарсны дараа албан ёсоор шийдвэрээ танилцуулна.” гэв.

Түгээлтийн машинууд өнөөдрийг хүртэл Нийслэлийн засаг даргын 2015 оны захирамжаар түргэн муудах эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэдэг учраас түгээлтийн авто машинууд 00.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтгүй явдаг хэвээрээ байгаа аж. Тэр зөвшөөрлийг  нийслэлийн тээврийн газар олгож байгаа. Өглөөний 06.00-10.00, 16.00.-20.00 цаг буюу ид түгжрэлийн үед ачааны авто машиныг хориглоё гэсэн саналыг албан ёсоор гаргажээ. Нийслэл хотод өдөр тутамд хөдөлгөөнд  оролцож байгаа авто машинуудын дахин давтамжтайгаар явдаг үйл ажиллагаа нь хөдөлгөөнд ачаалал өгдөг цагыг зохицуулах гэсэн оролдлого гэдгийг албаныхан хэлж байлаа.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Түгээлтийн авто машинуудыг  шөнийн цагаар явуулах шийдвэр эцэслэгдээгүй. Одоогоор түгээлтийн машинууд өмнөх шигээ түгээлтээ хийж байгаа гэж ойлгож болох уу?

-Ер нь нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн түгээлтийн автомашинууд ачаагаа буулгахдаа ачихдаа автозамын нэгдүгээр эгнээнд зогсчихдог. НЗДТГ-т ирүүлдэг өргөдөл гомдлын ихэнх хувийг  дээрх асуудал эзэлдэг. Үүнийг зайлшгүй шийдвэрлэх ёстой. Гэхдээ нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд нөгөө этгээдийн эрх ашгийг шууд хөндөж болохгүй. Аль болох боломжтой хувилбар нь юу вэ гэдгийг судалж байгаа. Судалсныхаа үндсэн  дээр  шийдвэрээ гаргана. Тиймээс  түгээлтийн авто машинуудыг  шөнийн цагаар явуулах шийдвэр нь цаашид  хэрэгжих эсэх талаар хэлж мэдэхгүй байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Туяа 2018-10-26 202.9.42.104

Монголоос бусад оронд ажлын цагаартүгээлтхийдэгүй байх Түц ээс хэн юм авдагбол устгаач гудамжаа зах болгоод

Avatar

Монгол 2018-10-26 103.229.122.92

Түгээлтийн машиныг цагаар хязгаарлах нь зөв шүү дээ. Өглөө эрт иргэд шинэ бүтээгдэхүүн авч хэрэглэмээр байна. Эрт бараагаа авч чадахгүй юм бол худалдаа эрхлэж яах юм. Шөнийн шоугаа багасгаж эрт босож, эрт ажлаа эхлэж баймаар байна. Зөв ч байсан эсэргүүцэж байдаг цөөхөн хэдэн мэдрэлийн өвчтөнүүдийн үгээр явахгүй шүү.

Avatar

Зочин 2018-10-26 103.26.193.250

Yamar aimhai yumbe. Esvel edniig tsaanaas n daramtalsan yum boluu. Tugeeltiig shunu hiih n zuv shuudee. Haa ch gesen tegdeg.

Avatar

Зочин 2018-10-26 203.91.115.249

солиорч байгаан шүү. баялаг бүтээгчдээ ад үзээд өдөржин гудамж метрлэдэг хөгийн приустай таксичдаа эхлээд зам дээрээс алга болгочих

Avatar

Зочин 2018-10-26 175.38.117.60

Хурдан гаргаач ээ тэгээд, хий хоосон сүржин улцагнаад доороо л эргэлдээд байх юм…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж