Америкийн эрдэмтэд агаараас хоногт 300 галлон /1 галлон нь 378 литр/ хүртэлх хэмжээний ус гарган авах чадалтай төхөөрөмжийг зохион бүтээжээ.
“Тэнгэрийн ус” хэмээн нэрлэдэг тус төхөөрөмжийг бүтээхэд Калифорниа, Венецийн усны мэргэжилтнүүд хамтарч ажилласан байна. Зурагт харагдаж байгаа том цагаан өнгийн төхөөрөмж нь “Тэнгэрийн ус” бөгөөд агаар мандалд хийн төлөвт байгаа усыг ундны ус болгон шингэн төлөвт шилжүүлдэг нэг төрлийн генератор юм. Төхөөрөмж нь био түлш шатаах замаар эсвэл нарны эрчим хүчээр ажилладаг аж. “Тэнгэрийн ус” төхөөрөмжийн хэд хэдэн янзын загварууд байгаагаас овор хэмжээнээс нь шалтгаалан гэр ахуйн, үйлдвэрийн болон яаралтай үеийн гэх зэргээр ангилдаг байна.
Дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй цаг уурын өөрчлөлттэй холбоотой чухал асуудлуудын нэг болох усны хомсдолын шийдэл болсон тус төхөөрөмжийг зохион бүтээсэн багийг АНУ-ын Калифорниад төвтэй байгаль орчны байгууллагаас 1,5 сая ам.доллароор шагнажээ.
Тус төхөөрөмжийн зорилтот бүлэг нь ундны усны хэрэгцээ хангалтгүй байгаа дэлхийн улс орнуудын эмзэг бүлгийнхэн юм байна. Зохион бүтээгчдийн хэлснээр агаар мандалд хүн төрөлхтний хэрэгцээг бүрэн хангахуйц хангалттай хэмжээний ус хийн төлөвт байгаа төдийгүй тэдгээрийн хэмжээ нь дэлхий дээр байгаа нийт гол мөрнөөс ч их ажээ.
Эх сурвалж: CNN
Ө.Пүрэвхүү
Холбоотой мэдээ