ОХУ: Усан цахилгаан станц биш цахилгаан нийлүүлэх санал тавьсан | News.MN

ОХУ: Усан цахилгаан станц биш цахилгаан нийлүүлэх санал тавьсан

ОХУ: Усан цахилгаан станц биш цахилгаан нийлүүлэх санал тавьсан

ОХУ: Усан цахилгаан станц биш цахилгаан нийлүүлэх санал тавьсан

Сүүлийн хэдэн жил Монгол Улс ОХУ-ын хоорондын ярианы гол сэдэв бол Сэлэнгэ голд усан цахилгаан станц барих асуудал юм. Энэ асуудал дээр хоёр тал зөвшилцөлд хүрч чадахгүй байсаар байна. Тухайлбал, ОХУ-ын зүгээс Сэлэнгэ гол дээр усан цахилгаан станц барих нь Байгаль нуурын экосистемд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Харин Монгол Улс эрчим хүчний хомсдолоос ангижрах, энэ салбарт хараат байдлыг бууруулах зорилгоор усан цахилгаан станц барихаар зэхэж байгаа билээ.

Олон жил яригдаж буй энэ асуудалд ОХУ-ын Эрчим хүчний яамнаас Монголын талд усан цахилгаан станц барихын оронд цахилгаан эрчим хүч нийлүүлэх санал тавьжээ. Гэхдээ энэ асуудалд монголын тал өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тухай ОХУ-ын Эрчим хүчний сайдын орлогч Андрей Черезов сэтгүүлчдэд мэдээлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ"…Бид өөрсдийн хүчин чадлаасаа Монгол Улсад цахилгаан эрчим хүч нийлүүлэх санал тавьсан. Энэ санал монголчуудад сонирхолтой, хэрэгтэй баймаар юм. Хэрвээ тус улсад эрчим хүчний хомсдол байгаа бол яаралтай арга хэмжээ авч, ямар нэгэн шийдвэр хурдан гаргах байх" гэв.

Мөн тэрбээр энэ асуудлаар ойрын хугацаанд ямар нэгэн хэлэлцээ хийхгүй байх гэжээ. Сэлэнгэ гол дээр усан цахилгаан станц барих асуудал сүүлийн хэдэн жил яригдаж байна. Өмнө нь Шүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэхэд хөрөнгө оруулагчид бэлэн байгаагаа мэдэгдэж байсан. Тэр тундаа Дэлхийн банк үүнд идэвхтэй оролцсон. ОХУ-ын зүгээс Монголд эрчим хүчний хангамжийг хөгжүүлэх хувилбараа 2017 онд боловсруулж эхэлжээ.

ОХУ-ААС ТАВЬЖ БУЙ САНАЛ 

"Россети" өмнө нь Монгол руу Сибириэс эрчим хүч нийлүүлэх санал тавьсан. Тус компани 1ГВт-ын цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх 500 кВт-ийн шугам барих төслийг боловсруулжээ. Энэ нь Хасгийн Бүгд Найрамдах улсаас Тувагийн нутгаар дамжсан эрчим хүчний сүлжээ Монголд ирж, эндээ эрчим хүчний системээс тусгаарлагдсан нутгийг нэгдсэн системд холбон, улмаар Буриад, Забайкалийн нутаг дэвсгэр хүрэх төсөл ажээ.

"Дорнын эдийн засгийн чуулган-2018" хүрээнд  "Россеть" компанийн тэргүүн Павел Ливинский Монголд эрчим хүчний шугам барих төслийн боловсруулалт үргэлжилж байгаа хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ. Одоогийн байдлаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа бөгөөд төслөө илүү боловсронгуй болгох үүднээс суурь өгөгдлийг цуглуулах ажил үргэлжилж байгаа гэв.

Эх сурвалж: ТАСС

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-26 66.181.191.95

Хакасия гэдгийг Хасаг гэж орчуулдаг гэнээ хи хи хи

Avatar

Zochin 2018-10-26 66.181.182.48

Umhii orosuud mongolchuudiig uurd oirsdiin koloni bailgah sanaatai bna. Ted selenge moron deer usan tsahilgaan stants bariulahgui bol selengiin ursatsiig oorchilj goviruugaa ursgah heregtei. Umhii oros sonotugei.

Avatar

Zochin 2018-10-26 122.201.26.130

hutsadag sda ve chi. Tegeed yahuu? Zavaarsan hujaa nariig dagahuu, esvel baruunii nohoi bolson terrorist amerikiig dagahuu? helj baigaa zuilee bodooroi

Avatar

Др 2018-10-26 103.57.93.72

Угаасаа Агуу Америк оросыг дахин юучгүй задлна! Харжил байгаарай!

Avatar

Алтаа 2018-10-26 66.181.161.110

Тэнэгт.

Avatar

Зочин 2018-10-26 49.0.141.14

юу байна нүүрс л байна. нүүрс түлдэг станцуудаа бариад байв цахилгаан хямдарна. үүний хэрээр бензинээ багасгана.

Avatar

мб 2018-10-26 202.9.41.174

Энэ шар хужаа нараас гуйх юм уу өөр хамтарч ажиллах улс гүрэн байж л байгаа ш дээ барих станцаа тэднээс асуухгүй барь барьж чадахгүй бол зайлчих

Avatar

Зочин 2018-10-26 202.72.245.209

СОЛИОР ГЭЖ ХАРИУЛ НҮҮРСНИЙ СТАНЦУУДАА БАРИАД ОРОСООС ОГТ ЦАХИЛГААН АВДАГГҮЙ БОЛ ХҮРЛЭЭ ТЭГСЭН ЦАГТ НААДУУЛ ЧИНЬ УСАН ЦС ЭСЭРГҮҮЦЭЖ БАРИХ Ч ҮГҮЙ БОЛНО МАНИЙГ БАРЬЦААЛЖ БАЙХ САНААТАЙ ХОГИЙН БОДЛОГО ОО Л ЯРЬЖ БНА

Avatar

Zochin 2018-10-26 202.9.41.135

Ter jenco hurgendee l hel. Ugui bol helee haz

Avatar

Ха 2018-10-26 103.14.38.130

Орос бол орос, путин бол хулгайч.

Avatar

Зочин 2018-10-26 66.181.164.135

Бид тусгаар улс. Бид дотооддоо юу барих барихгүйгээ оросуудаас асуух шаардлага байхгүй.

Avatar

Зочин 2018-10-26 202.9.42.111

Цахилгаанаа зүгээр өгөх юм уу?

Avatar

ххххх 2018-10-26 202.179.30.194

Үүнийн бид яасан ч зөвшөөрч болохгүй. Энэ тэргүүнд нефтийн үйлдвэрээ барьж ашиглалтанд оруулчаад дараа нь шууд УЦС ын төслөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Оросууд крантаа хааж дарамтлах болно. Нефьттэй байхад хэний ч өдөөсөө юм ярина шүү. Энэ хоёр хөршийг нэгийг нь нөгөөгийн нь эсрэг сөргүүлж тавь.

Avatar

Зочин 2018-10-26 66.181.177.225

Тэгвэл усан сан барих хэрэгтэй. ОХУ-аас асуух барих боломжтой. ЭХ-ний хараат байлгах сонирхол өндөр байгаа нөхцөлд өөр гарц хайх нь зөв.

Avatar

Си ба Пү 2018-10-26 202.126.89.212

Монгол нь ядуу байх ёстой харц нь галгүй хармаандаа зоосгүй байлгах нь бидний нийтлэг зорилт мөн.

Avatar

Зочин 2018-10-26 202.126.89.212

Худалдаагаар хужааг барахгүй, эрчим хүчний хараат байдлаар оросын өлмийд сөгдөж ханшны уналтын боол болсоор 30 жил боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж