ОХУ: Усан цахилгаан станц биш цахилгаан нийлүүлэх санал тавьсан

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

ОХУ: Усан цахилгаан станц биш цахилгаан нийлүүлэх санал тавьсан

ОХУ: Усан цахилгаан станц биш цахилгаан нийлүүлэх санал тавьсан

Сүүлийн хэдэн жил Монгол Улс ОХУ-ын хоорондын ярианы гол сэдэв бол Сэлэнгэ голд усан цахилгаан станц барих асуудал юм. Энэ асуудал дээр хоёр тал зөвшилцөлд хүрч чадахгүй байсаар байна. Тухайлбал, ОХУ-ын зүгээс Сэлэнгэ гол дээр усан цахилгаан станц барих нь Байгаль нуурын экосистемд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Харин Монгол Улс эрчим хүчний хомсдолоос ангижрах, энэ салбарт хараат байдлыг бууруулах зорилгоор усан цахилгаан станц барихаар зэхэж байгаа билээ.

Олон жил яригдаж буй энэ асуудалд ОХУ-ын Эрчим хүчний яамнаас Монголын талд усан цахилгаан станц барихын оронд цахилгаан эрчим хүч нийлүүлэх санал тавьжээ. Гэхдээ энэ асуудалд монголын тал өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тухай ОХУ-ын Эрчим хүчний сайдын орлогч Андрей Черезов сэтгүүлчдэд мэдээлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ"…Бид өөрсдийн хүчин чадлаасаа Монгол Улсад цахилгаан эрчим хүч нийлүүлэх санал тавьсан. Энэ санал монголчуудад сонирхолтой, хэрэгтэй баймаар юм. Хэрвээ тус улсад эрчим хүчний хомсдол байгаа бол яаралтай арга хэмжээ авч, ямар нэгэн шийдвэр хурдан гаргах байх" гэв.

Мөн тэрбээр энэ асуудлаар ойрын хугацаанд ямар нэгэн хэлэлцээ хийхгүй байх гэжээ. Сэлэнгэ гол дээр усан цахилгаан станц барих асуудал сүүлийн хэдэн жил яригдаж байна. Өмнө нь Шүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэхэд хөрөнгө оруулагчид бэлэн байгаагаа мэдэгдэж байсан. Тэр тундаа Дэлхийн банк үүнд идэвхтэй оролцсон. ОХУ-ын зүгээс Монголд эрчим хүчний хангамжийг хөгжүүлэх хувилбараа 2017 онд боловсруулж эхэлжээ.

ОХУ-ААС ТАВЬЖ БУЙ САНАЛ 

"Россети" өмнө нь Монгол руу Сибириэс эрчим хүч нийлүүлэх санал тавьсан. Тус компани 1ГВт-ын цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх 500 кВт-ийн шугам барих төслийг боловсруулжээ. Энэ нь Хасгийн Бүгд Найрамдах улсаас Тувагийн нутгаар дамжсан эрчим хүчний сүлжээ Монголд ирж, эндээ эрчим хүчний системээс тусгаарлагдсан нутгийг нэгдсэн системд холбон, улмаар Буриад, Забайкалийн нутаг дэвсгэр хүрэх төсөл ажээ.

"Дорнын эдийн засгийн чуулган-2018" хүрээнд  "Россеть" компанийн тэргүүн Павел Ливинский Монголд эрчим хүчний шугам барих төслийн боловсруулалт үргэлжилж байгаа хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ. Одоогийн байдлаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа бөгөөд төслөө илүү боловсронгуй болгох үүднээс суурь өгөгдлийг цуглуулах ажил үргэлжилж байгаа гэв.

Эх сурвалж: ТАСС

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж