Чуулганаар хуулиудыг угсруулан баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

Чуулганаар хуулиудыг угсруулан баталлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дууссанаар чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.6 хувийн дэмжлэгтэйгээр төслүүдийг баталлаа.

Мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлэгдсэн багц төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тодруулбал, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 84.6 хувийн саналаар, Боловсрлоын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 88.2 хувийн саналаар, Орон сууцны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 88 хувийн дэмжлэгтэйгээр, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 82 хувийн саналаар тус тус дэмжин баталлаа.  Түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 86 хувийн саналаар,  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 90 хувийн саналаар, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 84 хувийн саналаар, Байгалийн нөөц ашигласны төлбөрийг тогтоох тухай хуулийн төслийг 84 хувийн саналаар, Нийслэлийн агаарын бохирдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 82 хувийн саналаар тус тус дэмжин баталлаа.

УИХ-аар мөн Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлаад байна.

Дээрх хуулийн төслүүдийг баталснаар Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийхэд саадгүй боллоо.

УИХ-ын чуулганы хуралдааныг түр завсарлуулаад байна. Энэ хооронд УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдана.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж