Цаснаар 177 ослын дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Цаснаар 177 ослын дуудлага иржээ

-2017 онд нийтийн тээврийн хэрэгсэл нийт 920 цагийн зогсолтыг зам дээр эвдэрч, унтарч зогсчээ-

Цаснаар 177 ослын дуудлага иржээ

Нийслэл хотын хэмжээнд өчигдөр /2018.10.25/  орсон их цасны улмаас  халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурд удааширч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл нэмэгдсэн гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байв. Тодруулбал, өчигдөр  14.00 цагийн байдлаар тус албанд нийт 177 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 155 дуудлагыг хүлээн авч шалгаж байна. Дийлэнх дуудлага мэдээлэл нь мөргөлдсөн  бөгөөд тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалжээ.

Нөгөөтээгүүр,  нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснууд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй, түүнд хяналт тавих механикийн инженерүүд нь шалгахгүйгээр гаргаж, замын хөдөлгөөнд оролцуулдаг зэрэг нь иргэдийн аюулгүй байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй нэг шалтгаан болоод байгааг албаныхан хэлж байна.

Тээврийн цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар 2017 онд нийтийн тээврийн хэрэгсэл нийт 920 цагийн зогсолтыг зам дээр эвдэрч, унтарч зогсжээ. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг зохиомлоор нэмэгдүүлдэг бөгөөд 15-20 минут зогсоход үүссэн замын хөдөлгөөний ачааллыг хэвийн байдалд оруулахад 1-2 цагийн хугацаа шаардлагатай болдог аж. Тухайлбал, өчигдөр гэхэд  “Тэнүүн огоо” ХХК, “Эрдэм транс” ХХК,  “Трансбус” ХХК зэрэг байгууллагуудын зургаан том оврын автобус нь хий хөлдсөн, техникийн хувьд эвдэрсэн зэргээс шалтгаалж замын зорчих хэсэгт зогсч, ачаалал үүсгэж байсныг тус албанаас хариуцсан ажилтан нарт нь шуурхай мэдэгдэн зөөж шилжүүлэн ажиллажээ. Иймд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж, байгууллагууд том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг тогтмол шалгаж, эвдрэл гэмтэлтэй үед үйлчилгээнд гаргахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж