Хар тамхи худалдаалдаг 13 этгээдийг баривчилжээ | News.MN

Хар тамхи худалдаалдаг 13 этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Хар тамхи худалдаалдаг 13 этгээдийг баривчилжээ

Хар тамхи худалдаалдаг 13 этгээдийг баривчилжээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-ны шөнө 19-33 насны бүлэг этгээдүүд бусдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бэлдмэлийг зарж борлуулах гэж байсныг нь үйлдэл дээр нь таслан зогсоожээ. Дээрх залуусыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, Цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа юм.

Мөн энэ сарын 21-ний өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгийн байнгын бүртгэлд байдаг, олон жил хар тамхи хэрэглэсэн хоёр залуу амиа хорлосон хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүрээс тодруулахад “Хар тамхи хэрэглэдэг байсан 18-19 насны хоёр залуу нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дээрх этгээдүүд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй, хар тамхи хэрэглэдэг байсан этгээд байжээ. Харин тэдний үхлийн шалтгаан нь амиа хорлолт байсан  эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтооно” гэж ярилаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mmm 2018-10-26 59.153.115.16

Мөөмнөөсөө гараад л залгасан гэж ойлго

Avatar

Зочин 2018-10-26 66.181.161.48

Хаха

Avatar

хт 2018-10-26 66.181.161.11

гадуур юм ховордоод аргагүй аргагүй

Avatar

Хатуу шийтгэ 2018-10-26 202.21.126.30

Хар тамхи, хүний наймаа зэрэгт хамгийн хатуу шийтгэл (дээд хэмжээ) оноох хэрэгтэй. Тэгэхгүй бол манай улс шиг ийм цөөн хүн амтай улс удахгүй шүү. Яагаад хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг цөөн жилийн ял өгч, хугацаанаас нь өмнө суллачихдаг юм бэ? Хип хоп холбооны Баавар гэгч яалаа, гараад ирсэн биз дээ?

Avatar

Манайд хар тамхины эсрэг хууль байдаг уу? 2018-10-26 175.38.117.60

Зарж борлуулдаг болон хилээр нэвтрүүлдэг хулгайч нарт нь хатуухан ял оноох хэрэгтэй, харин хэрэглэснийг нь торгоод, олон удаа торгуулбал албадан эмчилгээнд явуулах хэрэгтэй… Мөн хууль эрх зүйн орчноо сайжруулан, хар тамхины эсрэг хуулиа хүүхэд залууст сайн сурталчилах нь зөв байх.

Avatar

зочин 2018-10-26 203.91.115.249

оруулж ирдгүүдийг нь хэзээ барих юм бэ

Avatar

zochin 2018-10-26 203.91.115.249

18-19 залуус олон жил хар тамхи хэрэглэсэн гэхээр хэдтэйгээсээ мансуурсан байх вэ

Avatar

Зочин 2018-10-26 150.129.142.7

8 ТАЙГААСАА ККК

Avatar

Зочин 2018-10-26 120.16.125.207

Мөөмнөөс болж сороод сурцын байна л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж