Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-ны шөнө 19-33 насны бүлэг этгээдүүд бусдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бэлдмэлийг зарж борлуулах гэж байсныг нь үйлдэл дээр нь таслан зогсоожээ. Дээрх залуусыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, Цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа юм.
Мөн энэ сарын 21-ний өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгийн байнгын бүртгэлд байдаг, олон жил хар тамхи хэрэглэсэн хоёр залуу амиа хорлосон хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүрээс тодруулахад “Хар тамхи хэрэглэдэг байсан 18-19 насны хоёр залуу нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дээрх этгээдүүд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй, хар тамхи хэрэглэдэг байсан этгээд байжээ. Харин тэдний үхлийн шалтгаан нь амиа хорлолт байсан эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтооно” гэж ярилаа.
Э.АРИУН
Холбоотой мэдээ