Талбайн теннисний энэ оны өнгийг тодорхойлох “Австралийн нээлттэй тэмцээн” Мельбурн хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн гуравдугаар тойргоос Швейцарийн Рожер Федерер хасагдлаа. Тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн Федерерийн хувьд Италийн Сэппит 4:6, 6:7, 6:4, 6:7-оор хожигдсон юм.
Швейцарийн нэрт теннисчин Федерерийг хожиж, дөрөвдүгээр тойрогт шалгараад байгаа Италийн Сэппигийн хувьд дэлхийн чансааны 46-д бичигдэж байна.
Рожер Федерер “Их дуулга” тэмцээний 17 түрүүг хүртэхдээ “Австралийн нээллтэй тэмцээн”-д дөрөв удаа түрүүлсэн юм. Тодруулбал 2004, 2006-07, 2010 онуудад аваргын цомыг өргөжээ. Түүний хувьд сүүлийн дөрвөн жил дараалан хагас шигшээд шалгарсан бөгөөд энэ жил гуравдугаар тойрогт ялагдал хүлээлээ.
Ч.БОЛОР