Олон улсын кино үзвэрийн өдөр

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Олон улсын кино үзвэрийн өдөр

Олон улсын кино үзвэрийн өдөр

“Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 22-нд эхэлсэн билээ. Наадмын хүрээнд олон сонирхолтой кино үзэгчдийн хүртээл болсоор байгаа. Тухайлбал, наадмын хоёр дахь өдөр  Оросын “Үсрэгч”, “Ноорог”, “Зун” зэрэг кино гарсан. Харин гурав дахь өдөр “Хөхөө” бэсрэг кино, “Чингис хаан” хүүхэлдэйн кино, “Амьдрал” уран сайхны кино зэрэг зөвхөн монгол кино гарсан юм. Наадмын дөрөв дэх өдөр Каннын кино наадамд амжилттай оролцсон “Аяны шувуу”, “Эмэгтэйн сүүдэрт”, “Дүрвэгч” зэрэг кино үзэгчдийн хүртээл болсон билээ.

Харин өнөөдөр /2018.10.26/ олон улсын кинонууд гарна. Тухайлбал, “Тэнгис” кинотеатрын дэлгэцнээ Германы “Замхрал” уран сайхны кино 19.00 цагт, Австралийн “Хайрт нутаг” уран сайхны кино 21.30 цагт гарах юм.

БҮСГҮЙ ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭНЭ

“Замхрал” кино нь 2017 онд Каннын олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн юм. Мөн энэ онд “Алтан бөмбөрцөг” олон улсын кино наадмын шилдэг гадаад хэл дээрх кино шагналын эзэн болсон юм. Киноны үйл явдлыг товч дурдъя. Катя Шекержи нөхөр Нури болон бяцхан хүү Рокко нараа бөмбөгдөлтийн улмаас алдана. Цагдаа нар тус хэргийг барууны хэт туйлширсан үзлээс болоогүй гэж үзэж, бүсгүй тун хүнд байдалд ороод байлаа. Гэвч шүүх хурлаар нотлох баримт хангалтгүйн улмаас сэжигтнүүд гэм буруугүй хэмээн тогтоогдох тул Катя шударга ёсны төлөө өөрөө тэмцэхээр болно.

ЦАГААН АРЬСТНУУДЫГ БУУДАН ХОРООНО

“Хайрт нутаг” кино нь 2017 онд олон улсын кино наадмаас дөрвөн удаа шагнал хүртжээ. Тухайлбал, Торонтогоос платформ шагнал, Венецээс шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал, Аделейд үзэгчдийн нэрэмжит шагнал, Люксембургийн кино наадмаас шүүмж судлаачдын нэрэмжит шагнал хүртэж байжээ. Тус кино нь Австралийн хойд бүсийн хийлийн зааг дээр 1920 онд болж буй үйл явдлын талаар өгүүлнэ. Нутгийн уугуул иргэд, настай фермерүүд өөрсдийгөө хамгаалахаар цагаан арьстнуудыг буудан хороож, цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хүмүүсээс зугтаж буй үйл явдал өрнөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж